Монгол орны нэлээд нутгаар өнгөрсөн 2023 онд зун гантай, ургац бага, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх боломж бага байсан бөгөөд 2024 оны өвөл хүйтний эрч чангарч, их хэмжээний цас орсон.

. Улсын Онцгой комиссын зудын эрсдлийн үнэлгээгээр Сүхбаатар аймгийн 9 сум мөсөн зудтай, 4 сум цагаан зудтай байна. Хүүхдийг Ивээх Сан олон улсын байгууллагуудын санхүүжилтээр өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай, Увс, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгуудад хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлэх гэж байна. 2024 оны 2 дугаар сарын 2-нд төсөл хэрэгжүүлэгч Хүүхдийг Ивээх Сан эдгээр аймгуудын удирдлагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Сүхбаатар аймгийн 3 сумын 180 өрхөд мөнгөн дэмжлэг үзүүлэхээр болов. Аймгийн Онцгой комисст шатахууны дэмжлэг үзүүлэхээр болжээ.