
XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2024 оны хоёрдугаар сарын 5-нд аймгийн Биеийн тамир спортын газарт боллоо.
Энэ удаагийн барилдаанд Жавхлант бөхийн дэвжээний аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн Хурц арслан Э.Номиндалай, аймгийн Хурц арслан Г.Мөнхбаяр, аймгийн Арслан Д.Ганбаатар тэргүүтэй 64 бөх зодоглов. Хоёр жил сар шинийн барилдаан зохиоогдоогүй учир үбөх сонирхогч дүүрэн, аймаг сумын цолтой болон залуу бөхчүүдтэй чансаатай өндөр барилдаан болж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.
САР ШИНИЙН БАРИЛДААНЫ шөвгийн дөрөвт :
- Аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр
- Аймгийн Хурц арслан Э.Номиндалай
- Аймгийн Хурц арслан Г.Мөнхбаяр
- Аймгийн Арслан Д.Ганбаатар нар шалгарсан юм.
XVII ЖАРНЫ “ХИЛЭНТ ЭХ ” ХЭМЭЭХ МОДОН ЛУУ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН АЙМАГ СУМЫН ЦОЛТОЙ 64 БӨХИЙН БАРИЛДААНД :
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, Аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр долоо давж түрүүллээ.
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, Аймгийн Хурц арслан Э.Номиндалай долоо даван үзүүрлэлээ.
- Н.ӨСӨХБАЯР
Бөхийн барилдааны долоогийн давааны шагналыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их шөвгийн дөрвөн бөхөд “Бахархал” гардуулж, баяр хүргэлээ.