
Монгол улсын хэмжээнд Зүүн гурван аймаг түүн дундаа Сүхбаатар аймгийн хэмжээнд өвөлжилтийн байдал хүндхэн байна. УОК-ын эрсдэлийн үнэлгээгээр 9 мөсөн зудтай байна. Өвөлжилтийн байдлыг хохирол багатай туулахад малчид, аймаг сумдын онцгой комисс шат шатандаа анхаарч холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Сумдад өвс олгох ажил эхэлж, Түвшинширээ, Баяндэлгэр сум өвсний татан авалтыг хийж байна. Нэг боодол өвсийг 10.0 төгрөгөөс дээш гаргахгүй байх чиглэлийг сумдын онцгой комисст өгсөн.
