САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ДАРЬГАНГА СУМААС ТОДОРСОН УЛСЫН АВАРГА МАЛЧИН Ч.ТӨМӨРБААТАРЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

17-р жарны ” ХИЛЭНТ ЭХ ” хэмээх модон Луу жилийн босгон дээр Улсын аварга малчинаар тодорсон Дарьганга сумын 2-р багийн малчин Ч.Төмөрбаатар нь Дарьганга сумаас тодорч буй 9 дахь Улсын аварга малчин ажээ. Түүний аав Чулуунбаатар нь 1974 онд улсын сайн малчин цол хүртэж байжээ. Тэрбээр гэргий У.Амгаланзаяатай ханилан сууж малчин хүн мянган мэргэжлийн эзэн юм гэдэг зөвхөн мал аж ахуйн салбарт бус Аялал жуулчлал, бизнесийн салбарт хөдөлмөрлөдөг малчин удмын ажилч хичээнгүй, улс, аймаг,орон нутагтаа хүндэлдэгсэн гэр бүл ажээ. Өнгөрсөн оны мал тооллогоор мянган адуу тоолуулж Дарьганга сумын анхны 1000 адуутай малчин болж нутгийн зон олноо баярлуулжээ. Түүний унаган адуу улс, бүс, аймгийн наадмаас олон олон айраг түрүү хүртсэн Алтан унаганы эзэн, Аймгийн алдарт уяач ажээ. Улсын аварга малчин гэсэн хүндтэй шагналыг Улсын их хурлын гишүүн Н. Ганибал, Дарьганга сумаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон хурлын төлөөлөгч, Аймгийн ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал нар гардуулан өгч, аймаг, сумын зүгээс улсын аварга малчинд хүндэтгэл үзүүллээ.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ