
Сүхбаатар аймаг 2 дахь жилдээ Нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэн хүний нөөцийн нөхөн хангалтыг хийх, төрийн албан хаагчдийг тогтвор суурьшилтай ажлуулахыг зорин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2023 онд “Эрэлттэй мэргэжлээр суралцаж буй төгсөх ангийн оюутнуудад тэтгэлэг олгох журам”- ыг батлан хэрэгжүүлж тус журмын болзол хангасан оюутнуудтай гэрээ байгуулж тэтгэлэгийг олголоо. Гэрээ хийсэн оюутнууд сургуулиа төгсөөд орон нутаг, аймаг, сумандаа 3 жил тогтвор суурьшилтэй ажиллана. Энэ нь орон нутагт дутагдаад байгаа хүний нөөцийг бүрдүүлэх зорилтыг хангах юм. 1. Баруун-Урт сумын 1-р багийн иргэн, МУБИС-ийн сэтгэл зүйчийн 3-р түвшний оюутан Отгончулууны Болорцэцэг
2. Мөнххаан сумын 1-р багийн иргэн, МУБИС-ийн Багш, бага ангийн боловсролын 4-р түвшний оюутан Батсүрэнгийн Солонго
3. Түвшинширээ сумын иргэн, МУБИС-ийн Багш, монгол хэл уран зохиолын 4-р түвшний оюутан Түмэнбаярын Уранболор
4. Баруун-Урт сумын 1-р багийн иргэн, МУИС-ийн Биеотехнологийн 4-р түвшиний оюутан Алтангэрэлийн Хонгорзул
5. Түвшинширээ сумын 1-р багийн иргэн, Их Засаг Олон Улсын их сургуулийн Аюулгүй байдал, эрх зүйн 4-р түвшний оюутан Оюунбилэгийн Дэлгэрмаа
6. Халзан сумын 4-р багийн иргэн, Их Засаг Олон Улсын Их сургуулийн Эрх зүйн 3-р түвшний оюутан Отгонбаатарын Сувд 7. Эрдэнэцагаан сумын 3-р багийн иргэн, ШУТИС-ийн 4-р түвшний оюутан Батсүхийн Шинэ-Од
8. Баруун-Урт сумын 2-р багийн иргэн, МУИС-ийн Улс төр судлалын 4-р түвшний оюутан Ганзоригийн Ганчимэг нар тус тус шагнал гардаж авлаа.

