
1. Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын 2-р зэргийн гэрчилгээний болзлыг хангасан Баруун-Урт сумын 1-р цэцэрлэгийг Гэрчилгээ мөнгөн шагналаар, Эрүүл мэндийг дэмжигч байгууллага болзлыг 8 жилийн хугацаанд ханган ажилласан Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хамт олныг Эрүүл мэндийг дэмжигч байгууллага Батламж олгов.
2. Өсвөрийн аврагч -2023 улсын уралдаанд амжилттай оролцож дэд байр эзэлсэн Баруун-Урт сумын 1-р сургуулийн “Зүүн бүсийн аврга Шонхор багийн хамт олонд талархал дэвшүүлж , Талархал , 500,000 төгрөгөөр, Өсвөрийн аврагч багийг жил бүр бэлтгэн амжилт гарган улсын 3 удаагийн аварга багийг бэлтгэсэн Баруун-Урт сумын 1-р сургуулийн биеийн тамирын багш Н.Батбаатарыг талархал, 250,000 төгрөгөөр шагнав.