САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СУМ ХООРОНДЫН ХААГДСАН ЗАМЫГ НЭЭНЭ

СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Аймгийн Онцгой комиссын 4-р хуралдаанаар 6 асуудлыг хэлэлцэж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зарим шийдвэрийг гаргаж, сумдын удирдлагад үүрэг чиглэл өглөө.
✅ УОК-оос хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Сүхбаатар аймгийн 13 сум мөсөн зудын хэмжээнд хүрсэн. Нийт малын хорогдол өнөөдрийн байдлаар 512178 мянгад хүрч цаашид нэмэгдэх хандлагатай байна.
✅ Үүнтэй холбогдуулан УОК-оос шийдвэр гаргаж, өвс тэжээл хүргүүлэх 6 чиглэлээр аймгуудад ажлын хэсэг ажиллана. ХХААХҮ-ийн сайд Х. Болорчулуунаар ахлуулсан ажлын хэсэг энэ долоо хоногт Сүхбаатар аймгийн зарим сумдад ажиллана. 13 суманд 1950 тн улаан буудайг олгох аж.
✅ Аймаг орон нутгийн удирдлагууд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн техникийг татаж, Эрдэнэцагаан болон Дарьганга, Онгон, Наран чиглэлд зам нээх ажлыг зохион байгуулна.
✅ Өвөлжилт, хаваржилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн аюулгүй нөөцийн өвсийг нэмэгдүүлэх шийдвэрийг аймгийн онцгой комиссоос гаргаж, сумдаас өвсний захиалга авсан. Дарьганга, Эрдэнэцагаан, Сүхбаатар сум өөрсдийн бэлтгэсэн өвсний нөөц хангалттай гэж үзсэн учир өвсний захиалга өгөөгүй байна.
Өвс тээврийг сумдад хуваарийн дагуу хүргүүлж байна. Өвс ачсан машин цасанд суух, тээвэрлэлт хийхэд хүндрэл гарч байгаа аж.
Аймгийн аюулгүй нөөцийн өвс болон тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр олгох ажил үргэлжилж байна.
Эрдэнэцагаан сум болон Бичигтийн боомт орчимд байгаа зарах өвс судалж, татаж авах нөхцлийг бүрдүүлж ажиллахаар аймгийн Онцгой комиссын хурлаар шийдвэрлэв.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ