
Монголын Хуульчдын холбооноос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэсэн “Хуульчийн мэргэжлийн шалгалт”-ыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэхүү шалгалтад магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн эрх зүйч нар орох эрхтэй байдаг.
2023 онд 1200 оролцогч шалгалт өгснөөс 203 оролцогч /16.9%/ сорилын болон бодлогын шалгалтын нийлбэр дүнгээр 70 ба түүнээс дээш оноо авч, хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнжцээ.
Сүхбаатар аймгаас 11 эрх зүйч оролцсноос Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Нямсүрэнгийн Батзориг, Уулбаян сумын ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн Лхагвадоржийн Дашбалжинням, Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Баатарын Наранцэцэг нар тэнцэж, өнөөдөр хуульчийн тангарагаа өргөж, мэргэжлийн хуульч болж байна.
Хуульчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг Монголын Хуульчдын холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулж, Засаг даргын Тамгын газрын дарга П.Мөнхжаргал, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Ганзориг болон хуулийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо.




