САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“ЗУДЫН ЭРТ АРГА ХЭМЖЭЭ” ТӨСӨЛ БАЯНДЭЛГЭР СУМЫН 100 МАЛЧИН ӨРХ ТУС БҮРД 200 КГ ХИВЭГ, БЭЛЭН МӨНГӨНИЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Дэлхийн зөн монгол” ОУБ, “Хүүхдийг ивээх сан” хамтран “Зудын эрт арга хэмжээ”төслийг Сүхбаатар аймгийн 3 суманд хэрэгжүүлж байна.
✅ Баруун-Урт сумын 140 малчин өрх, Сүхбаатар сумын 60, Баяндэлгэр сумын 100 малчин өрх тус дэмжлэгт багтжээ.
Төслийг баг өнөөдөр Баяндэлгэр суманд ажиллаж малчин өрхүүдэд хивэг, мөнгөн тусламжийг хүлээлгэж өгөв.
Тус сумын хувьд хүн малынхаа тоогоор аймагтаа тэргүүлдэг томоохон сумын нэг. Жилийн эцсийн байдлаар 469000 мал тоологдсон. Өнөөдрийн байдлаар 127000 толгой мал хорогджээ.
Төслийг хэрэгжүүлэгч байгуулага нь малчин өрхөө дараах шалгуур үзүүлэлтээр сонгожээ.
1. 2023 оны мал тооллогын дүнгээр ХОНИН ТОЛГОЙД шилжүүлснээр 100-аас 400 хүртэлх малтай МАЛЧИН ӨРХ байна. /Мал бүхий өрх орохгүй/
Хонин толгойд шилжүүлэхдээ Адуу: 7, Үхэр: 6, Тэмээ: 5, Хонь: 1, Ямаа: 0,9 гэсэн итгэлцүүр ашиглана.
2. Өөрийн мал сүргээ малладаг МАЛЧИН ӨРХ байна.
3. Хамгийн багадаа 0-18 насны 1 хүүхэдтэй байна.
4. Бусад шалгуур Тусгай хэрэгцээтэй иргэн, Өндөр настантай, Жирэмсэн эсвэл хөхүүл эмэгтэйтэй …/
Эдгээр шалгуурыг хангасан 3 сумын нийт 300 өрхийг сонгосон байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ