
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Сүхбаатар аймагт ажиллаж МУ-ын Ерөнхийлөгчийн малчдад үзүүлж байгаа хандив дэмжлэгийг аймгийн Онцгой комисст хүлээлгэж өглөө. Сүхбаатар суманд 76 автомашин аймгийн Онцгой комисст 50 ковш, 200 тн хивэг, 50 тн хүнсний бүтээгдэхүүн, 30 ш хүнсний багц, конбинзон, нүдний шилтэй багц олголоо. Уг тусламжийг сумдын малчин өрхийн тоог харгалзан хуваарилсан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Монгол Улсын ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх З.Мэндсайхан, Монгол Улсын ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, ЕТГ-ын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт Хурандаа н.Буянбат нар багтсан байна. Тус ажлын хэсэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллах аж.
