САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД 61 ИРГЭН БҮРТГҮҮЛЖ, 8 НЬ ТЭНЦЖЭЭ

Төрийн албаны тасралтгүй хэвийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бүрдлийг хангахад чиглэсэн төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр (2024.03.13) орон даяар нэгэн зэрэг эхэлжээ.
✅ 2024 оны нэгдүгээр улирлын шалгалтад улсын хэмжээнд 4259, үүнээс Сүхбаатар аймагт 83 иргэн оролцохоор бүртгүүлсэн байна.
✅ Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл тус шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 4 ээлжээр амжилттай зохион байгуулав. ТАЗ-ийн СБ аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн бөгөөд АИТХ-ын ажлын албаны дарга А.Чулуунбат шалгалт зохион байгуулахад оролцлоо.
✅ Ерөнхий шалгалтад 83 иргэн бүртгүүлснээс 61 иргэн хамрагдаж, ирц 73,49 хувьтай. Үүнээс ерөнхий мэдлэгийн шалгалтад 28 иргэн, монгол хэл бичиг 23 иргэн, дүн шинжилгээ хийх чадвар 8 иргэн тус тус тэнцсэн байна.
✅Нийт оролцогчдоос 8 иргэн буюу 13,11 хувь нь ерөнхий шалгалтад тэнцэж төрийн албаны нөөцөд бүртгэгдлээ.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ