
Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан ” ХАМТДАА ДАВАН ТУУЛЪЯ ” МАЛЧДАД ТУСЛАХ АЯН зохион байгуулсан билээ.
Энэхүү хандивт төрийн албан хаагчид 1 өдрийн цалингаа хандивлаж, төрийн бус байгууллага, нутаг орноо гэсэн сайхан сэтгэлт иргэдийн тусламж дэмжлэгээр Сүхбаатар аймаг туулах чадвар сайтай ЗИЛ – 131 маркийн авто машинтай болж өнөөдөр Аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.
Тус хандивын аянд нийт 57,000,000 цуглаж тус машиныг 38 сая төгрөгөөр худалдан авч үлдсэн хандивын мөнгө Аймгийн Гамшгаас хамгаалах санд шилжсэн байна.
” ХАМТДАА ДАВАН ТУУЛЪЯ ” МАЛЧДАД ТУСЛАХ АЯНГ дэмжиж оролцсон төрийн болон ТББ, хувь хүмүүст гүн талархал илэрхийлье.