
Тус өрхийн эрүүл мэндийн төв Баруун-Урт сумын 3,4,6,8,9-р багийн 1600 гаруй иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн онд 11500 хүнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлжээ. Орон нутгийн төсвийн 1,4 тэрбум төгрөгөөр баригдсан 3 давхар тус барилга нэг давхартаа өдрийн эмчилгээ, яаралтай тусламж, дархлаажуулалт, лаборатори, эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөөтэй, хүний нөөц 86,5 хувийн хангалттай, 22 эмч, эмнэлгийн ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна. Энхлэн ачтан эрүүл мэндийн төвийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Ганибал, аймгийн Засаг дарга М. Идэрбат, Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс нар оролцлоо.
Шинээр үйл ажиллагаа явуулж буй тус эрүүл мэндийн төвд аймгийн Засаг дарга 5.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

