Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн, сургалт 2 өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус зөвлөгөөнөөр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, ирэх жил хэрэгжүүлэх ажлаа төлөвлөдөг.

. Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга М.Идэрбат сумдын удирдлага болон агентлаг, төсөвт байгууллагын удирдлагад зарим үүрэг чиглэлийг өгөв.

. Аймгийн ИТХ-аар 2024 оныг Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын жил болгон зарлана гэдгийг үгийн эхэнд дурьдлаа. Ёс зүйн хэм хэмжээгээ баримталж, хийж байгаа ажилдаа сэтгэл ханамжтай, сэтгэл гаргаж ажиллахыг чиглэл болгов.

. Хүнд өвлийн даван туулж буй малчдын сэтгэл зүйн байдалд анхан шатны зөвлөгөө өгөх сэтгэл зүйчийн баг томилох, малчны хотонд ажиллуулах, эрүүл мэндэд онцгой анхаарч тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн газар, БШУГ-т хамтран ажиллах чиглэл өгөв.

. Малчдад дэмжлэг үзүүлэх, бусад төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч ажиллана. Хөрөнгө босгох ажил хэлэлцээрийн түвшинд явж байгааг тодотголоо. Сумдад очиж байгаа хандив дэмжлэгийг давхцуулахгүй жигд хүртээмжтэй хуваарилахад сумдын удирдлагууд анхаарч ажиллахыг үүрэг болгов.

. Онцгой байдлын газарт сэг зэмийн устгалын ажлыг зохион байгуулахад урьдчилсан төсвийг гаргах, сумдад ажиллах хүн хүч, уул уурхайн техникийн тоог гаргаж тооцоолол хийх чиглэл болгов.

. Малчдын сураггүй болсон малыг олж өгөхөд сумдын удирдлага хүмүүнлэг сэтгэл гарган ажиллах, аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж, санаачлагатай ажиллахыг үүрэг болголоо.