
Монгол улсын тэргүүний сум шалгаруулах болзлын дагуу зүүн бүсийн ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд ажиллалаа. Улсын тэргүүний сум шалгаруулах болзол нь Монгол улсын засгийн газрын 2009 оны 193-р тогтоолын дагуу 19 -н үндсэн үзүүлэлтээр шалгаруулдаг байна. Энэ жилийн хувьд зүүн аймгуудаас Хэнтий аймгийн Дадал сум, Сүхбаатар аймгаас Мөнххаан сум нэр дэвшин өрсөлдөж байна. Ажлын хэсэг маргааш Хэнтий аймгийн Дадал суманд ажиллана. 2 жил тутамд шалгаруулдаг улсын тэргүүний сумаар
2010 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, 2012 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум,
2014 онд Дорнод аймгийн Дашбалбар сум, 2016 онд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум,
2018 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр сум, 2020 онд Хэнтий аймгийн Баян -овоо сум, 2022 онд Дорнод аймгийн Халх гол сум тус тус шалгарч байжээ.

