2024.04.15

Аймгийн Удирдах ажилтны шуурхай хурлыг зохион байгуулав. Уг хуралдаанаар цаг үеийн шинжтэй мэдээллийг ОБГ, УЦУОШТ, Цагдаагийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Статистикийн хэлтэс, Баруун-Урт сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, БТСГ зэрэг байгууллагууд мэдээлэл хийв.




Баруун-Урт сумын ЗДТГ-аас зохион байгуулдаг “Жаахан шаргын нутаг”-2024 монгол бичгийн уралдаан бүсийн хэмжээнд явагдаж байна. Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн ЕБС-ийн сурагчид, мэргэжлийн болон мэргэжлийн бус багш, судлаач, төрийн албан хаагчид, иргэд оролцоно. Уралдааны төрөл : Үзгийн хичээнгүй бичиг, Уран бичлэг, Мэргэжлийн багш, Шилдэг судлагдахуун зэрэг төрлүүдээр явагдана.
Бүтээлийг 2024.04.28 хүртэл хүлээн авах юм байна.


