Тус айлчлалын хүрээнд аймаг орон нутгийн удирдлагуудтай албан уулзалт зохион байгуулж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Боловсрол, Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар санал солилцов. Мөн зочид төлөөлөгчид аймгийн Угсаатны зүйн музей, Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 4-р сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, малчны хотонд зочиллоо.


