САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ

2024.04.22

Аймгийн Удирдах ажилтны шуурхай хурлыг зохион байгуулав. Уг хуралдаанаар цаг үеийн шинжтэй мэдээллийг ОБГ, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, ТАЗ-ын Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл, Баруун-Урт сумын ЗДТГ зэрэг байгууллагууд мэдээлэл хийв.
• . Өнгөрөгч долоо хоногт аймгийн Онцгой байдлын газарт хээрийн түймрийн дуудлага 1, обьектын гал түймрийн дуудлага 3 ирж онцгой байдлын газрын албан хаагчид шуурхай арга хэмжээг авч ажилласан байна.
• 2024 он гарсаар обьектын гал 15, хээрийн түймрийн дуудлага 10 ирж 105 албан хаагч ажиллаж гал түймрийг аюулгүй болгож ажиллажээ. Түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар нэмэгджээ.
• Татварын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран “МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН УДИРДЛАГА, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ, ХУВИЙН ХЭВШЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, САНХҮҮГИЙН СЕКТОРЫГ БЭХЖҮҮЛЭХ” чиглэлээр татвар төлөгчдөд зориулсан сургалтыг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр сургалт зохион байгуулна.
• Баруун-Урт сумын ЗДТГ ”Гэртээ гэрэл асаая” – 3 хөтөлбөр эхэллээ. Малчдын 30 хүүхдийг хамруулж, сэтгэл зүйн оношилгоо, сэтгэл зүйн зөвлөгөө өгч нэг сарын хугацаанд үргэлжлэх юм.
• Малын сэг зэмийн устгалын ажил үргэлжилж байна. 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 3 цэгт 3 машинтай ажиллаж 5500 ширхэг сэг зэмийг зөөж тээвэрлэжээ.
• Баруун-Урт сумын ЗДТГ-аас “Илүүдэл жингүй -Эртэч Сүхбаатарчууд” Бямба гарагийн 2024.04.21-ний өглөөний гүйлтийг холбогдох газруудтай хамтран зохион байгуулж давхардсан тоогоор 600 гаруй иргэн оролцжээ.
• Хэлний бодлогын салбар зөвлөлөөс 4 дэхь удаагийн сургалтыг гадаад үгийг монгол бичгээр зөв бичих талаар сургалт хийлээ.
• Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Мөнхжаргал : Сонгуулийн ерөнхий хорооноос аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Аймгийн сонгуулийн хорооны даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Мөнхжаргал, нарийн бичгийн даргаар БШУГ-ын ахлах арга зүйч Ж.Түвшинжаргал зэрэг 9 хүн бүрэлдэхүүнд багтжээ.
• Төрийн албаны зөвлөл Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл : Төрийн албаны тусгай шалгалтад 21 ажлын байранд 30 хүн оролцлоо.
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд туслах хувийн хөтөч 10 иргэнийг бэлтгэлээ. Хувийн туслах ажилтан нь цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусдын адил бие даан амьдрахад, нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход чухал үүрэг гүйцэтгэж ажиллах юм.
• УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ :
• Аймгийн Засаг дарга М.Идэрбат Удирдах ажилтны шуурхай хуралд аймаг орон нутгийн цаг үеийн талаар мэдээлэл өгөв.
. Хаврын их цэвэрлэгээнд аймгаараа хөдлөх шаардлагатай байгааг онцлов. Баруун-Урт сум тойрч 2 хэсэгт хогийн цэг үүссэн учир хүн, хүч техникийг нэмэгдүүлж их цэвэрлэгээг зохион байгуулна. Аймгийн Онцгой комисс 2024.04.23-ны өдрийн 10.00 цагт хуралдана.
2024.04.29-нд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдана. Баруун-Урт дулааны станцын их засварын засвар, Орон нутгийн сонгуулийн тойрог, мандатын асуудал, Цахим шилжилтийн хөтөлбөрийг тус хурлаар хэлэлцэнэ.
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ