
Үндэсний бичиг, соёлын өдрүүдийг тохиолдуулан 2025 оноос төрийн архив албан хэрэг хөтлөлт хос бичгээр хөтлөгдөж эхлэх бэлтгэл ажлын хүрээнд “Сумдын хэлний бодлогын салбар зөвлөлийн андугаар зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн дарга Н.Нарангэрэл, аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга Г.Мөнхзаяа, Монгол улсын гавьяат багш Ш.Борчулуун, Ш.Чулуунбор багш нар оролцож, төрийн бодлого, орон нутгийн ХБСЗ-ийн үйл ажиллагааны хэрэгжилт, иргэдийн хэлний боловсролын өнөөгийн байдал, монгол хэл, бичиг нь үндэсний дархлаа болох, түүнийг хамгаалах талаар сонирхолтой илтгэл мэдээллийг хүргэсэн. Мөн “Монгол бичгээр цахимд бичих арга зүй”, “Монгол бичгээр баримт бичих үйлдэх стандарт”-ын талаар танилцуулга хийгдлээ. Зөвлөгөөнд сумдын ЗДТГ дарга, Нийгмийн бодлогын мэргэжилтэн, монгол хэлний багш, архив бичиг хэргийн ажилтнууд оролцлоо.

