ТҮВШИНШИРЭЭ СУМЫН ЗАСАГ ДАРГААР Н.МӨНХБАЯРЫГ ТОМИЛЛОО

Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн үр дүнгээр Түвшинширээ суманд МАН олонх болсон. . Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Анхдугаар хуралдаанаас ирүүлсэн саналын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар Н.Мөнхбаярыг тус сумын Засаг даргаар томиллоо. . Багш мэргэжилтэй тэрээр боловсролын байгууллагад 30 гаруй жил ажиллаж байгаа төрийн албаны туршлагатай нэгэн. . Сум орон нутгийнхаа иргэдийн төлөө сэтгэл […]
АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗАХИРЛУУДЫН ТОМИЛГОО ХИЙГДЛЭЭ

Сүхбаатар Соёл амралтын хүрээлэн ОНӨААТҮГ-ын захирлаар Энхбаатарын Энхжаргалыг Сүхбаатар хөгжил, үйлдвэр технологийн парк ОНӨААТҮГ-ын захирлаар Тасбүргэдийн Ихбаяр нарыг томиллоо.
БАРУУН -УРТ, АСГАТ, МӨНХХААН, БАЯНДЭЛГЭР СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ТОМИЛЛОО

Аймгийн Засаг даргын захирамжаар 4 сумын Засаг даргыг томиллолоо. Тодруулбал Баруун-Урт,Мөнххаан, Асгат, Баяндэлгэр сумын Засаг даргыг өнөөдөр томилжээ. Баруун – Урт сумын Засаг даргаар Жамъяангийн Жавхаатөгс, Мөнххаан сумын Засаг даргаар Амарбаатарын Батдэлгэр нарыг улируулан томилсон бол Асгат сумын Засаг даргаар Улаанхүүгийн Мөнхбаярыг, Баяндэлгэр сумын Засаг даргаар Даваагийн Аваажигмэд нарыг томиллоо.Аймгийн Засаг дарга Идэрбат томилогдож буй […]
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХАД САЛБАР БҮРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ САНАЛЫГ НЬ АВЧ БАЙНА

Мал эмнэлгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын албан хаагчидтай уулзалт хийлээ. Тус уулзалтаар Хүнс хөдөө аж ахуйн газрын хувьд : Сүүний үйлдвэр байгуулах, Хоршоо мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ инкубатор төвийг байгуулах, Хоршоо Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэлтийн анхан шатны боловсруулалт хийхэд чиглэсэн дундын хоршоог сумдад байгуулах зэрэг саналыг тусгаж өгөхийг хүсэв. Мал эмнэлгийн газрын […]
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХАД ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО ТҮНШЛЭЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ ОРОН НУТГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СУРГАЛТ БОЛЛОО

Хүүхдийн эрхийг хангахад орон нутгийн байгууллагын оролцоо, түншлэлийг сайжруулах нь” сэдэвт орон нутгийн хэлэлцүүлэг сургалт зохион байгуулагдаж байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачлан МУЗГ-ын Хэрэг эрхлэх газартай хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт ГБХНХЯам, ХГБХХЕГазар, 21 аймгийн ЗДТГазрын дарга, НБХэлтсийн дарга, ХГБХХГазрын дарга нар, Хүүхэд залуучуудын төлөөлөл оролцож байна. 2024-2028 оны Засгийн газрын болон аймгуудын үйл […]
СҮХБААТАР ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ ААТОНӨҮГ-Т ХОГ ТЭЭВРИЙН МАШИН ГАРДУУЛЛАА

Аймаг болон орон нутгийн төсвийн 170 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 техникийн рейсийг дангаараа гүйцэтгэх хүчин чадалтай шинэ авто машиныг өнөөдөр хүлээлгэж өглөө. Гэр хороололын хог тээвэрлэхэд 3,5 тн даацтай 6 машин байнгын тээвэрт явдаг. . Тусгай зориулалтын 25 тн-ын даацтай хог тээврийн машинтай болсноор ажлыг хэд дахин хөнгөвчлөх боломж бүрдэж байна.
2024.11.18 . АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Уг хуралдаанаар цаг үеийн шинжтэй Биеийн тамир спортын газар, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨК,Орон нутгийн өмчийн газар, Эрүүл мэндийн газар, Төрийн албаны Сүхбаатар салбар зөвлөл, Баруун-Урт сумын 3-р цэцэрлэг, Дөрвөлж ОНӨААҮГ зэрэг байгууллагууд мэдээлэл хийв. . БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН БҮТЭЭЛЧ САР-2024 аяны хүрээнд зохион байгуулсан ажлын талаар мэдээлэл хийв. Дөрвөлж ОНӨААҮГ уур зуухны их […]
МОНГОЛ ДАХЬ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН 30 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Тус арга хэмжээнд Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат болон Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Хурцбаяр нар оролцож байна. Сүхбаатар аймгийн хувьд Хүүхдийг ивээх сантай хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн байдаг. 2023 онд Хүүхдийг ивээх сан Зудын төсөлд Сүхбаатар аймгийн 3 суманд нийт 200 гаруй сая төгрөгний төсөл хэрэгжүүлсэн. 70 хувиас дээш малаа алдсан […]
МОНГОЛ УЛСАД УС ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсад Ус цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймгийн УЦУОШТ-ийн хамт олон ойн баяраа тэмдэглэж байна. Ус цаг уурын түүхт 100 жилийн ойн баярын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа баярын хуралд оролцож баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Түүхт 100 жилийн хугацаанд цаг уурын байгууллагад ажиллаж байсан […]
СҮХБААТАР АЙМГИЙН ХИЛ ХАМГААЛАХ ТУСЛАХ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Сүхбаатар аймгийн хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөн боллоо . Тус зөвлөгөөнд хилийн цэргийн 0146 – р анги, хилийн цэргийн 0184-р ангийн захирагч нар болон аймгийн удирдлага, хилийн зургаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцлоо. . Улсын хил хамгаалалтын үр дүн, хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн 2024 онд хэрэгжүүлсэн ажил, 2025 […]