САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УЛС ТУНХАГЛАСНЫ ТҮҮХТ БАЯРЫН ӨДӨР Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ардын Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт 100-н жилийн ойн баярын өдөр Сүхбаатар аймгийн удирдлагууд, төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөж буй албан хаагчид, Монгол төрийнхөө иргэн болж иргэний үнэмлэхээ гардан авч андгай өргөсөн сурагчид, нутгийн иргэд, их жанжин Д. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл […]

УЛС, АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТОЙ БОЛОН ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН БОЛЛОО

Ховд аймгийн Алтай сумын харьяат жүдо бөхийн улсын шүүгч, Аймгийн арслан Жамбын Чулуунжав агсан, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат самбо бөхийн ОУХМ, Аймгийн арслан Чулуунжавын Булганхүү агсан нарын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болж өндөрлөлөө. . Тус барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, Жавхлант дэвжээний бөх Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Баянхонгор аймгийн […]

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨХӨӨР Г.МӨНХЗАЯА ТОМИЛОГДЛОО

Аймгийн засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн захирамжаар аймгийн Засаг даргын зөвлөхөөр Гомбожавын Мөнхзаяа томилогдлоо. . Г.Мөнхзаяа ажлын туршлага : . 1996-2000 ШУТИС -ийн Компьютер техник менежментийн сургуулийн мэдээллийн системийн инженер . 2003 онд Программ хангамжийн магистр 2006 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын менежер . 2001-2012 ШУТИС-д багш, тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны […]

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧООР БЯМБААГИЙН БАТБААТАР ТОМИЛОГДЛОО

Аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн захирамжаар аймгийн Засаг даргын орлогчоор Б.Батбаатар томилогдлоо. . Аймгийн Засаг дарга М.Идэрбат : Ардчиллыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хамтдаа ажиллаж байна. Г.Мөнхзаяа даргын хувьд Засаг даргын орлогчийн албыг амжилттай сайн хийж гүйцэтгэж байсныг тодотгов. . Шинээр томилогдож буй Засаг даргын орлогч Б. Батбаатарт төрийн албаны хариуцлагатай […]

ТҮВШИНШИРЭЭ СУМЫН ЗАСАГ ДАРГААР Н.МӨНХБАЯРЫГ ТОМИЛЛОО

Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн үр дүнгээр Түвшинширээ суманд МАН олонх болсон. . Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Анхдугаар хуралдаанаас ирүүлсэн саналын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар Н.Мөнхбаярыг тус сумын Засаг даргаар томиллоо. . Багш мэргэжилтэй тэрээр боловсролын байгууллагад 30 гаруй жил ажиллаж байгаа төрийн албаны туршлагатай нэгэн. . Сум орон нутгийнхаа иргэдийн төлөө сэтгэл […]

АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗАХИРЛУУДЫН ТОМИЛГОО ХИЙГДЛЭЭ

Сүхбаатар Соёл амралтын хүрээлэн ОНӨААТҮГ-ын захирлаар Энхбаатарын Энхжаргалыг Сүхбаатар хөгжил, үйлдвэр технологийн парк ОНӨААТҮГ-ын захирлаар Тасбүргэдийн Ихбаяр нарыг томиллоо.  

БАРУУН -УРТ, АСГАТ, МӨНХХААН, БАЯНДЭЛГЭР СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ТОМИЛЛОО

Аймгийн Засаг даргын захирамжаар 4 сумын Засаг даргыг томиллолоо. Тодруулбал Баруун-Урт,Мөнххаан, Асгат, Баяндэлгэр сумын Засаг даргыг өнөөдөр томилжээ. Баруун – Урт сумын Засаг даргаар Жамъяангийн Жавхаатөгс, Мөнххаан сумын Засаг даргаар Амарбаатарын Батдэлгэр нарыг улируулан томилсон бол  Асгат сумын Засаг даргаар Улаанхүүгийн Мөнхбаярыг, Баяндэлгэр сумын Засаг даргаар Даваагийн Аваажигмэд нарыг томиллоо.Аймгийн Засаг дарга Идэрбат томилогдож буй […]

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХАД САЛБАР БҮРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ САНАЛЫГ НЬ АВЧ БАЙНА

Мал эмнэлгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын албан хаагчидтай уулзалт хийлээ. Тус уулзалтаар Хүнс хөдөө аж ахуйн газрын хувьд : Сүүний үйлдвэр байгуулах, Хоршоо мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ инкубатор төвийг байгуулах, Хоршоо Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэлтийн анхан шатны боловсруулалт хийхэд чиглэсэн дундын хоршоог сумдад байгуулах зэрэг саналыг тусгаж өгөхийг хүсэв. Мал эмнэлгийн газрын […]

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХАД ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО ТҮНШЛЭЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ ОРОН НУТГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СУРГАЛТ БОЛЛОО

Хүүхдийн эрхийг хангахад орон нутгийн байгууллагын оролцоо, түншлэлийг сайжруулах нь” сэдэвт орон нутгийн хэлэлцүүлэг сургалт зохион байгуулагдаж байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачлан МУЗГ-ын Хэрэг эрхлэх газартай хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт ГБХНХЯам, ХГБХХЕГазар, 21 аймгийн ЗДТГазрын дарга, НБХэлтсийн дарга, ХГБХХГазрын дарга нар, Хүүхэд залуучуудын төлөөлөл оролцож байна. 2024-2028 оны Засгийн газрын болон аймгуудын үйл […]

СҮХБААТАР ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ ААТОНӨҮГ-Т ХОГ ТЭЭВРИЙН МАШИН ГАРДУУЛЛАА

Аймаг болон орон нутгийн төсвийн 170 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 техникийн рейсийг дангаараа гүйцэтгэх хүчин чадалтай шинэ авто машиныг өнөөдөр хүлээлгэж өглөө. Гэр хороололын хог тээвэрлэхэд 3,5 тн даацтай 6 машин байнгын тээвэрт явдаг. . Тусгай зориулалтын 25 тн-ын даацтай хог тээврийн машинтай болсноор ажлыг хэд дахин хөнгөвчлөх боломж бүрдэж байна.