ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН САЛБРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Аймгийн удирдлагууд Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын газар, Нийгмийн даатгалын ажилтан албан хаагчидтай 2024.11.07-ний өдөр уулзаж аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааний хөтөлбөрт тусгах санал, аймгийн 5 жилийн үндсэн чиглэлд тусгах саналуудыг сонсох уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтаар ХХҮГазар 1. Иргэдийг малжуулах 2. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, түрээсгүй ажлын байрыг бий […]
ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ТУСГАГДАХ САНАЛЫГ САЛБАР НЭГЖҮҮДЭЭС АВАХ УУЛЗАЛТЫГ ХИЙЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад салбар бүрийн албан хаагчидтай уулзалт хийж саналыг нь авч байна. Уулзалт эрүүл мэндийн салбараас эхэллээ. Эрүүл мэндийн газрын удирдлага, ажилтан , албан хаагчид, эмч мэргэжилтнүүд нэгдсэн эмнэлгийн удирдлага энэхүү уулзалтад оролцов. Хүн амын төвлөрлийг сааруулахад лавлагаа шатлалын эмнэлэгт бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч […]
ОЮУНЛАГ ШАТРЫН КЛУБЫН ТАМИРЧИН АМАРТАЙВАНЫ ЭРХЭМБАЯР ДАШТ-НЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Грек улсад зохиогдсон Сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харъяат ” Оюунлаг ” шатрын клубын тамирчин Амартайваны Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ. Энэхүү тэмцээний U2000 ангилалд 37 орны 94 тамирчин өрсөлдсөн байна. А.Эрхэмбаярын энэхүү амжилт нь Оюунлаг шатрын клубын тамирчдаас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 дахь Мөнгөн медалийг хүртсэн тамирчин болж байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн тэргүүтэй зочид төлөөлөгчид Сүхбаатар аймагт айлчиллаа.

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын төлөөллийг Аймгийн Засаг дарга М.Идэрбат болон орон нутгийн удирдлагууд хүлээн авч, хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулав. Уулзалтаар Ерөнхий консул Кэ Юушэн Хятад, Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, Ерөнхий консулын газар болон Сүхбаатар аймгийн харилцаа хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, Сүхбаатар аймагт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, боловсролын салбар сурагчдын […]
ЛОГИК ПАЗЗЛЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ МОНГОЛ УЛСЫН АНХНЫ МӨНГӨН МЕДАЛЬТАН А.ОЮУН-ЭРДЭНЭ БОЛОН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГШ, СУРАГЧДАД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ ТАЛАРХАЛ, МӨНГӨН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Логик паззлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо 2024 оны 10 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд болж өнгөрсөн. . Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 25 орны 138 оролцогч 3 өдөр, 21 раундын нийт 317 логик паззл бодож оюун ухаанаараа өрсөлджээ. . Тэмцээний U18 насны ангиллын Монгол Улсын анхны Мөнгөн медаль хүртсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын […]
Сүхбаатар аймгийн Хүний нөөцийн ажилтнуудын уулзалт хэлэлцүүлэг аймгийн Засаг даргын ивээл дор 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг албадын Хүний нөөцийн мэргэжилтэн, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, хүний нөөцийн мэргэжилтэн нийт 40 албан хаагч оролцлоо. . Сургалтад Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, “Кератив Монголиа” ТББ хамтран ажиллаж сургалт арга зүйгээр хангаж ажиллалаа. . Сургалт, арга хэмжээний зорилго нь орчин үеийн төрийн албанд […]
СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД М. ИДЭРБАТЫГ УЛИРАН ТОМИЛУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД УЛАМЖЛАХААР БОЛЛОО

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаас Сүхбаатар аймгийн Засаг даргад Манлайбаатарын Идэрбатыг нэр дэвшүүлж, Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжлахаар шийдвэрлэлээ. М.Идэрбат нь 2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга, 2020 оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа юм. АЖЛЫН ТУРШЛАГА 2002-2005 онд Сүхбаатар аймаг дахь ШУТИС-д багш 2005-2008 онд Угсаатны зүйн […]
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Тус хүндэтгэлийн хуралдааныг нээж Аймгийн ИТХ-ын дарга Д. Хосбаяр 2020-2024 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын талаархи мэдээллийг хүргэлээ. . Аймгийн засаг дарга М. Идэрбат, АН-ын бүлгийн дарга Д.Шижирбаатар, МАН-ын бүлгийн дарга И.Батсүх, эмэгтэй төлөөлөгчдийн төлөөлөл Аймгийн засаг даргын орлогч Г.Мөнхзаяа нар үг хэлж хурлын төлөөлөгчдийн цаашдын ажилд нь амжилт хүслээ. Ийнхүү 2020-2024 оны 8 дахь […]
21 АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН СҮХБААТАР АЙМАГТ 2 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн 8 сарын 17-27-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт боллоо. Тэмцээнийг Монголын хөл бөмбөгийн холбоо, Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Аймгийн засаг дарга М.Идэрбат нээлтийн үйл ажиллагаанд оролцож Тал сайхан нутагт минь тухлан саатахыг урьж Сүхбаатар […]
БНХАУ-ЫН ЛЯОНИН МУЖИЙН ДЭД ЗАХИРАГЧ ЖИН ГУО ВЭЙ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД СҮХБААТАР АЙМАГТ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Тус мужийн удирдлагууд Дарьт Шүтээн компанийн Баян тал мах боловсруулах үйлдвэртэй танилцаж, Аймгийн удирдлагуудтай албан уулзалт зохион байгууллаа. Сүхбаатар аймаг, БНХАУ-ын Ляонин мужтай ах дүүгийн найрсаг харилцаатай муж юм. Найрамдалтай харилцаа тогтоосны 10 жилийн ой ирэх онд тохионо. Тус ойн хүрээнд олон салбарт харилцан арга хэмжээнүүд зохион байгуулахаар боллоо.