САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

БНСУ-ЫН ГВАНЖУ ХОТЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ЖОН МУ ЧАН ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД СҮХБААТАР АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

Тус  айлчлалын хүрээнд аймаг орон нутгийн удирдлагуудтай албан уулзалт зохион байгуулж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Боловсрол, Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар санал солилцов. Мөн зочид төлөөлөгчид аймгийн Угсаатны зүйн музей, Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 4-р сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, малчны хотонд зочиллоо.

СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Арын хоолой” гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдөр гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Хээрийн түймэрт хоёр айлын 4 ханатай гэр, амбаар, малын хашаа өртөж, урьдчилсан байдлаар 75000га талбай шатсан байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай, хаврын хуурайшилтын өдрүүдэд үргэлжилж байгаа тул ой, хээрт явахдаа ил […]

“ДУГУЙН ФЕСТИВАЛ-2024” АРГА ХЭМЖЭЭ БАРУУН-УРТ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дугуй сонирхогчдыг дэмжих, хүүхэд залуучууд, иргэдийн дунд дугуй унах сонирхлыг төрүүлэх ба стресс ядаргаа тайлах, зүрх, уушигны ажиллагаа сайжрах, чихрийн шижин, цусны даралт нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Дугуйн фөстивал-2024” арга хэмжээг Баруун-Урт сумын ЗДТГ, ИТХ, аймгийн БТСГ, Уртын гэгээ ОНӨҮГ, Шилийн богд дугуйн клуб, BBS телевиз хамтран 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион […]

ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ МЭРГЭЖИЛ СОНГОЛТ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗАРЛАСАН УРАЛДААНЫГ ШАЛГАРУУЛЛАА

ЦХХХЯ-ны харъяа байгууллагуудаас Аймгийн ерөнхий боловсролын 1,2,3,4-р сургуулийн технологийн багш ахлах ангийн сурагчид, МСҮТ-ийн багш,оюутан залуусд “Цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар эцэг, эх сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан “Цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлдэг арга хэмжээ, технологийн боломж” мөн Технологийн дэвшил мэргэжил сонголт сэдвээр сургалт зохион байгуулж ЕБС-ийн сурагчдын дунд зарласан “Цахим орчин дахь аюулгүй […]

” ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ” ЗОРИЛТОД ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА СҮХБААТАР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн “Цахим аймаг “бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр “Цахимд хэвшье” уриан дор “Dijital first” арга хэмжээг 2024.04.19-ны өдөр Баруун-Урт хотноо  зохион байгууллаа.

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ

2024.04.15 Аймгийн Удирдах ажилтны шуурхай хурлыг зохион байгуулав. Уг хуралдаанаар цаг үеийн шинжтэй мэдээллийг ОБГ, УЦУОШТ, Цагдаагийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Статистикийн хэлтэс, Баруун-Урт сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, БТСГ зэрэг байгууллагууд мэдээлэл хийв. . Өнгөрөгч долоо хоногт аймгийн Онцгой байдлын газарт хээрийн түймрийн дуудлага 6, обьектын гал түймрийн дуудлага 3 […]

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” -ийн хүрээнд Ажилтан бүрт хариуцлага- Иргэн бүрт эрүүл мэндийн боловсрол уриалгыг дэвшүүлжээ.

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн салбар 2024 оныг “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” -ийн хүрээнд Ажилтан бүрт хариуцлага- Иргэн бүрт эрүүл мэндийн боловсрол уриалгыг дэвшүүлжээ. Сүхбаатар аймгийн “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа оролцож эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй дэмжлэг хөрөнгө оруулалтийн […]

“ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ – ЭРТЭЧ СҮХБААТАРЧУУД” БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “ Илүүдэл жингүй – Эртэч Сүхбаатарчууд “бүх нийтийн гүйлтийн нээлтийн арга хэмжээг өнгөрөгч Бямба гарагт зохион байгууллаа. Тус арга хэмжээ 2024 оны 4 сарын 13- наас 10 сарын 12 хүртэл үргэлжилнэ. Бүх нийтийн гүйлтийн нээлтийн  арга хэмжээг Аймгийн Засаг даргын Тамгын газар, БТСГ хамтран зохион […]

СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ГУРВАН ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ 331 ГА ТАЛБАЙ ӨРТСӨН БАЙНА

Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-нд хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 331 га талбай өртжээ. Тодруулбал, тус аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Холбоо” Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Төмөрт” гэдэг газруудад гарсан  хээрийн түймрийн дуудлагаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид болон тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж  бүрэн унтраасан байна.