ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 3-Р СУРГУУЛЬД ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

3 – р сургуулийн шинэ барилга ашиглалтанд орохтой холбогдуулан багш сурагчдын ажиллаж, суралцах таатай орчинг бүрдүүлэх үүднээс орон нутгийн төсвийн 74,8 сая төгрөгийн санхүүжилтээр Нэгм электроникс ХХК лед дэлгэц, тайз, Ухаалга самбар 2ш, Ногоон самбар 2ш Таблет хадгалах, цэнэглэх хайрцаг зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
ЗҮҮН БҮСИЙН АЖЛЫН ХЭСЭГ МӨНХХААН СУМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол улсын тэргүүний сум шалгаруулах болзлын дагуу зүүн бүсийн ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд ажиллалаа. Улсын тэргүүний сум шалгаруулах болзол нь Монгол улсын засгийн газрын 2009 оны 193-р тогтоолын дагуу 19 -н үндсэн үзүүлэлтээр шалгаруулдаг байна. Энэ жилийн хувьд зүүн аймгуудаас Хэнтий аймгийн Дадал сум, Сүхбаатар аймгаас Мөнххаан сум нэр дэвшин өрсөлдөж байна. Ажлын […]
СУМ, АГЕНТЛАГ, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫГ ДҮГНЭЖ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Сумдын үйл ажиллагаа үр дүнгийн ерөнхий үнэлгээгээр тэргүүн байранд Баруун-Урт сум ЗДТГ шалгарч батламж 10.0 сая төгрөгөөр, дэд байранд Мөнххаан сумын ЗДТГ шалгарч батламж 8.0 сая төгрөгөөр, 3 дугаар байранд Баяндэлгэр сумын ЗДТГ шалгарч батламж 5.0 сая төгрөгөөр тус тус шагнагдлаа.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ СУМЫН ЗАСАГ ДАРГА НАР, АГЕНТЛАГ, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРТАЙ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛГААЖУУЛЛАА

Аймгийн засаг дарга төлөвлөгөө батлах арга хэмжээний үеэр сумд болон агентлаг, төсөвт байгууллагын дарга нарт хандаж, гэрээнд тусгагдсан ажлуудаа чанартай сайн гүйцэтгэхээс гадна, урсгалаар ажилладаг байдлыг халж, үлгэр жишээ шинэ туршлагыг байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, салбартаа шинэчлэл хийж ажиллахыг хүсэв.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ СУМДЫН УДИРДЛАГУУДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨВ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн, сургалт 2 өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус зөвлөгөөнөөр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, ирэх жил хэрэгжүүлэх ажлаа төлөвлөдөг. . Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга М.Идэрбат сумдын удирдлага болон агентлаг, төсөвт байгууллагын удирдлагад зарим үүрэг чиглэлийг өгөв. . Аймгийн ИТХ-аар 2024 оныг Төрийн албан […]
ЭНХЛЭН АЧТАН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ 5 БАГИЙН ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Тус өрхийн эрүүл мэндийн төв Баруун-Урт сумын 3,4,6,8,9-р багийн 1600 гаруй иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн онд 11500 хүнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлжээ. Орон нутгийн төсвийн 1,4 тэрбум төгрөгөөр баригдсан 3 давхар тус барилга нэг давхартаа өдрийн эмчилгээ, яаралтай тусламж, дархлаажуулалт, лаборатори, эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөөтэй, хүний нөөц 86,5 хувийн хангалттай, 22 […]
СҮХБААТАР АЙМАГ ЗИЛ 131 МАШИНТАЙ БОЛЛОО

Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан ” ХАМТДАА ДАВАН ТУУЛЪЯ ” МАЛЧДАД ТУСЛАХ АЯН зохион байгуулсан билээ. Энэхүү хандивт төрийн албан хаагчид 1 өдрийн цалингаа хандивлаж, төрийн бус байгууллага, нутаг орноо гэсэн сайхан сэтгэлт иргэдийн тусламж дэмжлэгээр Сүхбаатар аймаг туулах чадвар сайтай ЗИЛ – 131 маркийн авто машинтай болж өнөөдөр Аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн […]
ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД 61 ИРГЭН БҮРТГҮҮЛЖ, 8 НЬ ТЭНЦЖЭЭ

Төрийн албаны тасралтгүй хэвийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бүрдлийг хангахад чиглэсэн төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр (2024.03.13) орон даяар нэгэн зэрэг эхэлжээ. 2024 оны нэгдүгээр улирлын шалгалтад улсын хэмжээнд 4259, үүнээс Сүхбаатар аймагт 83 иргэн оролцохоор бүртгүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл тус шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд […]
УИХ-ЫН ГИШҮҮД, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ НАР СУМДАД АЖИЛЛАЛАА

УИХ-ын гишүүн Ж. Батсуурь, Н.Ганибал аймгийн Засаг дарга М.Идэрбат нарын хамтарсан баг энэ сарын 11-14-ний өдрүүдэд 12 суманд ажиллалаа. Сүхбаатар аймаг энэ жил хүндхэн өвлийг давж малын хорогдол 1.1 саяд хүрчээ. Цаашид хорогдлын тоо өсөх хандлагатай байна гэж сумдын удирдлага хэлж байлаа. Аймаг болон сумын онцгой комисс шат дараалсан арга хэмжээг цаг тухайд нь авч […]
УЛСЫН АВАРГА БОЛСОН САГСАН БӨМБӨГИЙН ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Аймгийн засаг даргын Тамгын газраас U13 насны улсын аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний аварга тамирчид, U18 насны улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний аварга тамирчид, багш дасгалжуулагч нарт баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.