САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СЭРГЭЭН БОСГОЛТЫН БАГ 14 ХОНОГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЭД НУТАГ БУЦЛАА

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар зудын эрсдэлтэй байгаа аймгуудын малчдад туслах сэргээн босголтын бүлэг Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Түвшинширээ, Дарьганга, Халзан, Онгон сумдад 14 хоног үүрэг гүйцэтгээд буцаж байна. Тус бүлэгт Зэвсэгт хүчний 014, 013, 120, 150, 350, 327, 338-р ангиуд, ЗХ-ний 016-р нэгтгэл, Дотоодын цэрэг, Хилийн 0184, 0146-р анги нэгтгэлүүдийн 127 албан […]

СҮХБААТАР АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНООС 500 МАЛЧИН ЭМЭГТЭЙД “АМИН ДЭМИЙН БАГЦ, СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖИЙГ” ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ

Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Г. Мөнхзаяа, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж. Гантулга тэргүүлэгчдийн хамт Баяндэлгэр, Халзан суманд ажиллалаа. Тус холбооноос аймгийн 500 малчин эмэгтэйд сэтгэлийн дэм үзүүлж, “АМИН ДЭМИЙН БАГЦ, СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖИЙГ” гардуулж 13 суманд ажиллалаа. Жирэмсэн хөхүүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэд төрүүлж өсгөсөн малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл сум бүхэнд 30 хүнд сэтгэл санааны […]

МАЛЧИН ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН ЗАРЛАЛАА

Сүхбаатар аймгийн Хүүхэд,гэр бүл хөгжил хамгаалалын газар, Сүхбаатар аймгийн Улаан Загалмай Хороо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Аймгийн эмэгтэй удирдах ажилтнуудын санаачилгаар Эх хүүхэд эрүүл байг малчин эмэгтэйчүүдэд сэтгэлийн дэм өгөх зорилгоор хандивын аян зарлаж, эмэгтэйчүүдийнхээ дунд зорилтот уулзалтыг зохион байгууллаа. Өнөөдөр Сүхбаатар аймгийн хэмжээнд 235 жирэмсэн малчин эмэгтэйчүүд байна. Тэдгээр бүх эхчүүдэд хүрч туслах талаараа зохион […]

ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН 125 САЯ ТӨГРӨГӨӨР ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ

Энэхүү хүмүүнлэгийн тусламжийг Сүхбаатар аймагт зудын эрсдэлийг даван туулахад зориулан Хүүхдийг ивээх сангаас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг өнөөдөр хүлээлгэн өглөө. . Түвшинширээ, Уулбаян, Халзан сумын зудад өртсөн 180 малчин өрхөд тус бүр 500 мянган төгрөг, ОБГ-ын үйл ажиллагаанд зориулан тээврийн хэрэгслийн түлш авах санхүүгийн дэмжлэг, хүнд даацын 10 ширхэг автомашины дугуй зэрэг тусламж дээрх хандивын […]

Сул орон тооны захиалга

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна. Тавигдах […]

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СҮХБААТАР АЙМГИЙН МАЛЧДАД ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ТУСЛАМЖ ИЛГЭЭЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Сүхбаатар аймагт ажиллаж МУ-ын Ерөнхийлөгчийн малчдад үзүүлж байгаа хандив дэмжлэгийг аймгийн Онцгой комисст хүлээлгэж өглөө. Сүхбаатар суманд 76 автомашин аймгийн Онцгой комисст 50 ковш, 200 тн хивэг, 50 тн хүнсний бүтээгдэхүүн, 30 ш хүнсний багц, конбинзон, нүдний шилтэй багц олголоо. Уг тусламжийг сумдын малчин өрхийн тоог харгалзан хуваарилсан байна. Ажлын хэсгийн […]

“ЗУДЫН ЭРТ АРГА ХЭМЖЭЭ” ТӨСӨЛ БАЯНДЭЛГЭР СУМЫН 100 МАЛЧИН ӨРХ ТУС БҮРД 200 КГ ХИВЭГ, БЭЛЭН МӨНГӨНИЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Дэлхийн зөн монгол” ОУБ, “Хүүхдийг ивээх сан” хамтран “Зудын эрт арга хэмжээ”төслийг Сүхбаатар аймгийн 3 суманд хэрэгжүүлж байна. Баруун-Урт сумын 140 малчин өрх, Сүхбаатар сумын 60, Баяндэлгэр сумын 100 малчин өрх тус дэмжлэгт багтжээ. Төслийг баг өнөөдөр Баяндэлгэр суманд ажиллаж малчин өрхүүдэд хивэг, мөнгөн тусламжийг хүлээлгэж өгөв. Тус сумын хувьд хүн малынхаа тоогоор аймагтаа тэргүүлдэг […]