САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ӨНДӨРХААН, БАРУУН-УРТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ НЭЭХЭД ХҮН ХҮЧ, ТЕХНИКИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Онцгой байдлын дэд дарга С.Ганбат нар Өндөрхаан, Баруун-Урт чиглэлийн авто замын нөхцөл байдалтай танилцлаа. Мөнххаан сумаас 50 дотор 3-4 хэсэгт зам хаагдаж машин зорчих боломжгүй болжээ. “Талын зам” ТӨК-ийн ажилчид нэг техниктэй зам нээхээр ажиллаж байгаач нөхцөл байдал хүндэрчээ. Мөнххаан сумын удирдлагууд зам нээхэд хүч нэмэгдүүлж ажиллаж байна. Аймгийн Засаг дарга […]

ГУРВАН СУМЫН ХАМТАРСАН ОТРЫН ШТАБ БАЙГУУЛАГДЛАА

Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Асгат сумдын нэгдсэн “Отрын штаб” Эрдэнэцагаан сумын нутаг “Лаг”-ын нуурын урд талд 37-р точик гэдэг газар байгуулагдлаа. Отрын штаб нь малын эрэлд явж буй малчид эрүүл мэндийн үйлчилгээ, түр байрлах, малын мэдээллийг нэгтгэн Сумын тамгын газарт мэдээллэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Байршил: N 46.62016 E 116.05208

СУМДАД НҮҮРС ОЛГОХ  АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Олгой булаг“ ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан аймаг орон нутагт 2500 тн нүүрс хандивласан. “ Сүхбаатарын жинчин “ ХХК 28 машин гаргаж нүүрс татан авах ажлыг зохион байгуулж, нүүрс тээврийн эхний цуваа Баруун-Урт суманд орж ирж гэр хорооллын өрхүүдэд олгож байна.  Сумдад олгох ажлыг зохион […]

2023 ОНЫ ЭЦЭСТ, МАЛ ТООЛЛОГЫН ДҮНГЭЭР 3.9 САЯ ТОЛГОЙ МАЛ ТООЛЛОГДЖЭЭ

Аймгийн Статистикийн хэлтсээс 2023 оны жилийн эцсийн мал тооллогын дүнг танилцууллаа. Сүхбаатар аймгийн хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын дүнгээр 3.9 сая толгой мал тооллогджээ. Өмнөх оныхоос 785.3 мянган толгойгоор буюу 16.9 хувиар буурсан байна. ü Эрдэнэцагаан сумын малын тоо өмнөх оноос 21.9 мянгаар өссөн ба адуу, үхэр, ямааны тоогоор аймагт тэргүүлж байна. ü Асгат, […]

ТОМИЛГООНЫ ШИЙДВЭР ТАНИЛЦУУЛАВ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Амарзаяа томилгооны шийдвэр танилцуулав. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэрийн дагуу Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар Архивын тасгийн дарга Г. Ганзориг 2024 оны 1 дүгээр сарын 2-ний өдрөөс эхлэн томилогдсон байна. Аймгийн Засаг даргын захирамжаар Архивын тасгийн даргаар ТЗУХ-ийн Нутгийн захиргааны байгууллагын бодлого, үйл […]

ЦАГДААГИЙН ГАЗАРТ АВТО МАШИН ӨГӨВ

Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн газарт туулах чадвар сайтай авто машиныг гардуулж өглөө. Аймгийн Засаг дарга М.Идэрбат ард иргэдийн амар тайван байдлын төлөө ажиллаж байдаг цагдаагийн газрын алба хаагчдын унаа машины асуудалд цаашид анхаарч ажиллахаа илэрхийлж байв.

ДӨХӨМИЙН УУРХАЙГААС НҮҮРС ТАТАХ МАШИНЫ ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ

Дөхөмийн уурхайгаас нүүрс татах машины цуваа өнөөдөр Баруун-Уртаас хөдөллөө. Уг ажилд “Сүхбаатарын жинчин” компанийн 22 авто машин оролцож байна. Баруун-Урт сумаас, Цоорхойн говь, тосны замаар дамжуулж Дөхөмийн уурхай хүртэл 70 гаран км газарт Онцгой байдлын газрын 2 техник зам гаргаж байна.  

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР ХУРЛААР 8 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч 92,6 хувь нь цагаан зудтай, 7,7 хувь буюу Түмэнцогт сум төмөр мөсөн зудын хэмжээнд хүрчээ. УЦУОШТ-өөс өгч байгаа мэдээгээр энэ сард олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас орох урьдчилсан төлөвтэй байна. Цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Сүхбаатар аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт […]

ХАЛЗАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ АВТО МАШИНТАЙ БОЛОВ

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумдын эрүүл мэндийн төвүүдийг туулах чадвар сайтай авто машинаар хангаж байгаа билээ. Өнөөдөр Халзан сумын Эрүүл мэндийн төвд аймгийн Засаг даргын орлогч Г. Мөнхзаяа авто машиныг нь хүлээлгэж өгсөн байна.

БАРУУН-УРТ СУМЫН ЗДТГ-ЫН БҮРЭЛДЭХҮҮН БОЛОН ХОЛБОГДОХ ГАЗРУУДТАЙ ШУУРХАЙ ХУРАЛ ХИЙВ

ü Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Хосбаяр, аймгийн Засаг дарга М.Идэрбат нар Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газрын бүрэлдэхүүнтэй цаг үеийн асуудлаар шуурхай хурал хийлээ. Энэ удаагийн хурлаар зарим чиглэлийн авто замыг шуурхай нээх, төвийн зам болон нийтийн эзэмшлийн зам талбайн нөхцөл байдал, ногоон байгууламж сүйтгэж буй малын асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Зарим […]