ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд одон медаль болон аймгийн шагнал орон нутгийн шагналаар 50 гаруй хүн шагнагдлаа. . Аймаг орон нутаг, салбарынхаа хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө эзэмшсэн мэргэжил, авьяас билэг, хүч хөдөлмөрөө дайчлан, тогтвортой амжилт гаргасан ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшууллаа. . […]
“ХӨДӨЛМӨР АЛДАР ТЭМДЭГЛЭХ, ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ”-Г ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Б.Батбаатарын “Хөдөлмөр алдар тэмдэглэх, хүндэтгэлийн арга хэмжээ”-г зохион байгуулав. Дэд хурандаа Б.Батбаатар нь төрийн захиргааны болон цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагад тасралтгүй 27 жил алба хааж байгаад ийнхүү гавьяаны амралтадаа гарч байна. . Баатархуяг овогтой Батбаатар нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 1977 онд […]
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС XXll ХУРАЛДААН БОЛОВ

Энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар 6 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд: Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэг батлах тухай Аймгийн 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэлийн 2021-2023 оны биeлэлтийн тайлан Аймгийн 2024 оны Төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Тогтоол хүчингүй болгох тухай Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайд зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал […]
“Шинэ мэдлэг, технологийн эзэд” бичил төслийн уралдаанд 2 төсөл шалгарч 17,0 сая төгрөгийн грант олголоо

ЗУРГААН БАГШИД ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГААНД ТУС БҮР 20.0 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

Орон нутагт эрэлттэй мэргэжлээр болон шилжин ирж ажиллаж байгаа багш нарт орон сууцны дэмжлэгт тус бүр 20,0 сая төгрөгийг олгов. . Энэхүү дэмжлэгт Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багш Д. Буд, Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн бага ангийн багш Б. Нармандах, . Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ирж ажиллаж […]
“СУДАР ЭГШИГЛЭН” ТӨСӨЛ ШИЛДЭГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛАВ

Сүхбаатар аймгийн шилдэг уншигчдыг шалгаруулдаг “Судар эгшиглэн” төсөл гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж, шилдгүүдээ шалгарууллаа. Энэ удаагийн уралдаанд 4885 оролцогчийн 60 орчим мянган номын тэмдэглэл бүтээл иржээ. Тус төслийн хувьд жил ирэх тусам оролцогчдын тоо, бүтээлийн чанар, хүртээмж улам бүр нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцолж байв. “Судар эгшиглэн” төслийг УИХ-ын гишүүн Н.Ганибал гурав дахь жилдээ […]
СҮХБААТАР АЙМГИЙН 2023 оны “ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ийн ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2023 оны “ОНЦЛОХ ХҮҮХЭД” шагналд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд манлайлсан хүүхдүүдэд өнөөдөр шагнал гардууллаа. Үүнд: . Техник сэтгэлгээ шинэ санаачилга төрөлд Баруун-Урт сумын ЕБ-ын II сургуулийн 11с2р ангийн сурагч Гэрэлбаатарын Билгүүн Сурлагын амжилт төрөлд /БУ сумын ЕБ-ын Лаборатори I сургуулийн 12-в […]
2024 оны нэгдүгээр сар гартал аймгийн хэмжээнд АИ92 бензиний нөөц хүрэлцээтэй байна

Сүхбаатар аймагт шатахуун, шатах тослох материалын нөөц ямар байгаа талаар НИК Сүхбаатар нефть хангамжийн захирал Д.Амарбат мэдээлэл өглөө. 2024 оны нэгдүгээр сар гартал аймгийн хэмжээнд АИ92 бензиний нөөц хүрэлцээтэй, харин дизель түлш дутагдалтай байгаа гэв. Хэдийгээр АИ92 бензиний нөөц хүрэлцээтэй байгаа ч нийтэд хүртээмжтэй байлгахын тулд өдөрт 50 машинд 20 хүртэлх литрээр олгож байгаа. Үүнтэй […]
Сум тус бүрд 100 тн нүүрс хөнгөлөлттэй үнээр олгоно

Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан “Олгой булаг” компани 2000 тонн нүүрсийг аймагт хандивлахаар болсон. Уурхайгаас аймагруу нүүрс татаж авах тээвэрлэлтийн зардлыг аймаг хариуцна. Сумд болон Баруун-Урт сумын багуудад хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Зам хаагдсантай холбоотойгоор нүүрс татан авах буюу тээвэрлэлтийн ажил хүндэрсэн. Үүнээс үүдэн төв суурин газрын халаалтын асуудал доголдож болзошгүй […]
Сүхбаатар aймаг аюулгүй нөөцөө 50 мянган боодол өвсөөр нэмэгдүүлнэ

Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрт 20-60 см зузаан цасан бүрхүүл тогтож, ихэнх сумд цагаан зудын хэмжээнд хүрчээ. Орон нутаг хоорондын зам хаагдаж малчдын нөхцөл байдал хүндхэн байна. Өвөлжилт цаг үеийн байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Тухайлбал : Аймгийн аюулгүйн нөөцөд одоогоор 400 тонн, сумд 2000-7000 хүртэлх боодол өвсний нөөцтэй байна. […]