САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ХӨЛБӨМБӨГИЙН СПОРТЫГ ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч М.Болдоор ахлуулсан ажлын хэсэг Аймгийн Засаг дарга М.Идэрбаттай уулзаж орон нутагт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй ЕБС-иудын Аварга шалгаруулах “Мөрөөдлийн гоол’ тэмцээний зохион байгуулалтын талаар санал солилцлоо. Цаашид орон нутагтаа хөлбөмбөгийн спортын тэмцээн уралдаануудыг зохион байгуулж хамтран ажиллах юм.  

СУВИЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН 23 АЖИЛТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ОРОН НУТАГ ХАРИУЦНА

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, АНЭ, Энэрэл АУДС-тай хамтын ажиллагааны хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж цаашид мэргэжлээ дээшлүүлэн сурч, үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй эмнэлгийн ажилчдад сувилагч мэргэжлээр суралцах батламжийг гардуулж өгөв. Суралцаж буй 23 эмнэлгийн ажилтны сургалтын төлбөрийг орон нутаг хариуцах юм. Энэхүү арга хэмжээ аймгийн […]

“ИТГЭЛ, НАЙДВАР,БОЛОМЖ” БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТИЙГ АНХ УДАА ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж буй Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөний Цаг гаргая аяны хүрээнд Сүхбаатар аймгийн ИТХ-ын санаачлагаар Ахиллис монгол олон улсын байгууллагатай хамтран зүүн бүсийн бүх нийтийн гүйлтийн тэмцээн зохион байгуулагдлаа. Ахиллис монгол олон улсын байгууллага нь бүх нийтийн гүйлтийг дэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, амьдралын эрүүл дадал хэвшилтэй болгох замаар гүйлтийн […]

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕИЙН СТРАТЕГИЙН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Дадлага сургуульд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын онцгой комисс, гамшгаас […]

СУМДЫН НААДМЫН ТОВ ГАРЧЭЭ

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар сумдын баяр наадмыг 7 сарын 7,8-нд, аймгийн баяр наадмыг 7 сарын 10,11-нд, Алтан-Овооны их тахилга 110 жилийн ойг 8 сарын 05, 06-нд зохион байгуулах тов гарчээ. Мөнххаан сум байгуулагдсаны 100 жилийн ойг 07 сарын 18, 19 -ний өдрүүдэд тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ

2023.06.05 Аймгийн Удирдах ажилтны шуурхай хурлыг зохион байгуулав. Уг хуралдаанаар цаг үеийн шинжтэй мэдээллийг ОБГ, Соёл, Урлагийн газар, Баруун-Урт сумын ЗДТГ, БОАЖГ, Төрийн албаны салбар зөвлөл, Прокурорын газар зэрэг байгууллагууд мэдээлэл хийв.  Онцгой байдлын газөр өнгөрөгч долоо хоногийн хувьд гал түймрийн дуудлагагүй тайван байсныг тодотгов. Монгол Улсын хэмжээнд газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх “Стратегийн команд […]

АЛДАРТ ЭХИЙН ОДОН ГАРДУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 4 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд эх үрсийн баярыг тохиолдуулан “Алдарт эхийн одон” гардуулдаг уламжлалтай. Сүхбаатар аймгаас 255 ээж “АЛДАРТ ЭХ”-ийн одон гардан авахаар болсон байна. Нэгдүгээр одонгоор 13 , Хоёрдугаар одонгоор 242 нийт 255 эх одонгийн болзол хангажээ. Баруун-Урт сумын 120 ээжид Алдарт эхийн одонг гардуулах Ёслолын ажиллагаа […]

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ

Удирдах ажилтны шуурхай хурлыг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Хуралдаанаар цаг үеийн шинжтэй мэдээ мэдээллийг солилцон УЦУОШТ, Шүүх, Баруун-Урт сумын ЗДТГ, Насан туршийн боловсрол төв зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ. 05 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 05-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын төлөв УЦУОШТ : 30-нд нутгийн өмнөд хэсгээр, 31-нд нийт […]