САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЗУРГААН БАГШИД ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГААНД ТУС БҮР 20.0 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

Орон нутагт эрэлттэй мэргэжлээр болон шилжин ирж ажиллаж байгаа багш нарт орон сууцны дэмжлэгт тус бүр 20,0 сая төгрөгийг олгов. . Энэхүү дэмжлэгт Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багш Д. Буд, Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн бага ангийн багш Б. Нармандах, . Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ирж ажиллаж […]

“СУДАР ЭГШИГЛЭН” ТӨСӨЛ ШИЛДЭГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛАВ

Сүхбаатар аймгийн шилдэг уншигчдыг шалгаруулдаг “Судар эгшиглэн” төсөл гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж, шилдгүүдээ шалгарууллаа. Энэ удаагийн уралдаанд 4885 оролцогчийн 60 орчим мянган номын тэмдэглэл бүтээл иржээ. Тус төслийн хувьд жил ирэх тусам оролцогчдын тоо, бүтээлийн чанар, хүртээмж улам бүр нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцолж байв. “Судар эгшиглэн” төслийг УИХ-ын гишүүн Н.Ганибал гурав дахь жилдээ […]

СҮХБААТАР АЙМГИЙН 2023 оны “ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ийн ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2023 оны “ОНЦЛОХ ХҮҮХЭД” шагналд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд манлайлсан хүүхдүүдэд өнөөдөр шагнал гардууллаа. Үүнд: . Техник сэтгэлгээ шинэ санаачилга төрөлд Баруун-Урт сумын ЕБ-ын II сургуулийн 11с2р ангийн сурагч Гэрэлбаатарын Билгүүн Сурлагын амжилт төрөлд /БУ сумын ЕБ-ын Лаборатори I сургуулийн 12-в […]

2024 оны нэгдүгээр сар гартал аймгийн хэмжээнд АИ92 бензиний нөөц хүрэлцээтэй байна

Сүхбаатар аймагт шатахуун, шатах тослох материалын нөөц ямар байгаа талаар НИК Сүхбаатар нефть хангамжийн захирал Д.Амарбат мэдээлэл өглөө. 2024 оны нэгдүгээр сар гартал аймгийн хэмжээнд АИ92 бензиний нөөц хүрэлцээтэй, харин дизель түлш дутагдалтай байгаа гэв. Хэдийгээр АИ92 бензиний нөөц хүрэлцээтэй байгаа ч нийтэд хүртээмжтэй байлгахын тулд өдөрт 50 машинд 20 хүртэлх литрээр олгож байгаа. Үүнтэй […]

Сум тус бүрд 100 тн нүүрс хөнгөлөлттэй үнээр олгоно

Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан “Олгой булаг” компани 2000 тонн нүүрсийг аймагт хандивлахаар болсон. Уурхайгаас аймагруу нүүрс татаж авах тээвэрлэлтийн зардлыг аймаг хариуцна. Сумд болон Баруун-Урт сумын багуудад хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Зам хаагдсантай холбоотойгоор нүүрс татан авах буюу тээвэрлэлтийн ажил хүндэрсэн. Үүнээс үүдэн төв суурин газрын халаалтын асуудал доголдож болзошгүй […]

Сүхбаатар aймаг аюулгүй нөөцөө 50 мянган боодол өвсөөр нэмэгдүүлнэ

Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрт 20-60 см зузаан цасан бүрхүүл тогтож, ихэнх сумд цагаан зудын хэмжээнд хүрчээ. Орон нутаг хоорондын зам хаагдаж малчдын нөхцөл байдал хүндхэн байна. Өвөлжилт цаг  үеийн байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.  Тухайлбал : Аймгийн аюулгүйн нөөцөд одоогоор 400 тонн, сумд 2000-7000 хүртэлх боодол өвсний нөөцтэй байна. […]

“ТҮМЭН БАРБАРИС ” АХМАДЫН НӨХӨРЛӨЛ 10 ГАРУЙ ГИШҮҮНТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 2015 онд Байгаль хамгаалах чиглэлээр байгуулагдсан “Түмэн барбарис ” ахмадын нөхөрлөл 10 гаруй гишүүнтэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Тус нөхөрлөлийн хувьд малчид, ард иргэд, явуулын зорчигчдод ой хээрийн түймэрээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах чиглэлээр явуулын болон суурин сургалт мэдээллийг тогтмол өгч жил бүр сумын төв, Хар ямаатын улсын тусгай хамгаалалттай […]