САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СУМДУУД ОНЦЛОГ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА                        

“Сүхбаатар аймаг – Хөгжилд хамтдаа” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганы хүрээнд Сүхбаатар аймгийн 12 сум өөр өөрсдийн сумын онцлог, ялгарах бүтээгдхүүнээр үзэсгэлэн гарган, ирсэн зочид төлөөлөгчдөд танилцуулсан байна.  

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ЗҮГЭЭС ЭНЭХҮҮ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА

НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс энэхүү арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. НҮБ-ын Хүүхдийн Сангаас тус арга хэмжээг дэмжин ажиллаж байгаа нь Хүүхдийн Эрхийн Конвенцын хэрэгжилтийг орон нутгийн түвшинд хангахад хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Ирээдүйн хөгжлийн тодорхойлохдоо ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын хөгжлийн асуудлыг хамтад нь төлөвлөх хэрэгтэй. Тиймээс тус чуулга уулзалтын хэлэлцүүлэгт […]

БҮС НУТГИЙН ХӨГЖИЛ ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ ЦААШИД ХӨГЖИХ АСУУДЛУУДЫГ НЭГТГЭЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Угтаа Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг бол Монгол Улсын зүүн бүсийн хөгжлийн нэгдсэн нэг бүс ба цаашлаад Зүүн Хойд Азийн интеграцийн нэгэн том тоглогч болох шийдлийг бид өнөөдөр ярилцах ёстой. Бүс нутгийн хөгжил орон нутгийн хөгжил гээд бие даан цаашид хөгжих асуудлуудыг энэ чухал асуудлуудыг нэгтгэж буй энэхүү чуулганд оролцож байгаадаа таатай байна. […]

МАХАА ЭКСПОРТЛОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат: Бизнес хийнэ гэдэг нь Сүхбаатар аймгийн 65 мянган хүнтэй хийнэ гэсэн үг биш юм. Хилийн цаана 3,5 сая Өвөрмонголчууд байна аа. Ийшээ нэвтрэх үүд хаалга нь Сүхбаатар аймаг, Бичигтийн боомт юм. Махаа экспортлох шаардлагатай байна.  

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХӨГЖЛИЙН ЧУУЛГАН ЭХЭЛЭЭ

“Сүхбаатар аймаг хөгжилд хамтдаа” хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган Баруун-Урт хотод эхэллээ. Энэ удаагийн чуулганд УИХ болон Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдах албан тушаалтнууд, үндэсний шилдэг хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарын төлөөлөл, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөн буйр, Шилийн гол аймгуудын засаг дарга нар, Хэнтий, Дорнод аймгийн удирдлагууд, орон нутгийн болон бусад аймаг, орон нутгийн бизнес […]

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Сүхбаатар аймгийн Онцгой комисс 2023 оны 05 дугаар сарын 20-нд өглөөний 09:00 цагт хуралдаж, цаг үеийн асуудлаар үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож яаралтай арга хэмжээг авч ажиллаж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд аймгийн Онцгой байдлын газарт 67 дуудлага иржээ. Үүний 20 гаруй нь айлын байшингийн дээвэр хууларсан гэсэн дуудлага байна. Төөрч алга болсон иргэдийн 50 […]

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГААС “БОЛОВСРОЛ ӨРГӨӨ” НЭГДСЭН ДОТУУР БАЙРАНД ЭД МАТЕРИАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ “Боловсрол өргөө “ дотуур байранд модон сандал, ширээ, матрас зэргийг хүлээлгэж өглөө .Мөн Уулбаян суманд цэцэрлэг, сургууль, өрхийн эмнэлэг дээр ажиллаж хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Сүхбаатар аймагт зохион байгуулагдаж буй Хөрөнгө оруулалтын чуулганд оролцож хамтран ажиллах санамж бичиг байгуулах юм […]

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД АВТО МАШИН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨВ

Орон нутгийн 85,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт сумын Энхлэн ачтан, Энэрэл ачтан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд prius-20 Онгон сумын эрүүл мэндийн төвүүдэд prius-30 маркийн автомашиныг хүлээлгэж өглөө. Өнгөрөгч онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 6 сумын өрхийн эрүүл мэндийн төвийг туулах чадвар сайтай автомашинаар хангасан бол үлдсэн сумдыг 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтаар авто машинаар […]