САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС XVll ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

Энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар Орон нутгийн өмчийн концeссын зүйлийн жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Тодруулбал Сүхбаатар аймгийн Уулбаян, Түвшинширээ суманд төвлөрсөн халаалт, цэвэр, бохир усны шугам сүлжээ, ариутгах татуургын систeм барьж байгуулах асуудлыг хэлэлцэх юм.                       +13      

“ХЭЛ СОЁЛОО ДЭЭДЭЛЬЕ” УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар албан хаагчдын дунд “Хэл соёлоо дээдэлье” монгол хэл, бичгийн чадвараа сайжруулах уралдааныг зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь Төрийн албан хаагчдийн монгол хэл, бичгийн чадварыг сайжруулах, криллээс монгол бичигт хөрвүүлэх, монгол бичгээс криллруу хуулах зэрэг даалгаварыг гүйцэтгэж уншиж бичих чадвараа нэмэгдүүлэх зорилготой юм. Тус арга […]

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ

Удирдах ажилтны шуурхай хурлыг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулав. Цаг үеийн шинжтэй мэдээллийг Онцгой байдлын газар, УЦУОШТ, Эрүүл мэндийн газар, Баруун-Урт сумын ИТХ, Соёл, Урлагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Баруун-Урт сумын 3-р цэцэрлэг, Цагдаагийн газар, Төрийн аудитын газар зэрэг байгууллагууд хийв.  Онцгой байдлын газар: Өнгөрөгч долоо хоногт гамшигт аюулт […]

ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ХАВРЫН МОД ТАРИХ АЯНЫ НЭЭЛТ БОЛОВ

2023.05.13 ЦӨЛЖИЛТ ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХ, ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД СҮХБААТАР АЙМАГ 2030 ОН ХҮРТЭЛ 10.0 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛНА. 2023 ОНЫ 5 САРЫН 13-НД “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ АЯН”-НЫ НЭЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛСАН БА АЛБАН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХУВААРЬТ ГАЗРЫН МОД ТАРЬЖ, УСАЛЖ АРЧИЛЛАА.  .

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 600 ГАРУЙ МОДОНД УСАЛГАА ХИЙВ

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 2 ХЭСЭГ ГАЗРЫН 600 ГАРУЙ МОДЫГ УСЛАХ, ТОГООГ ТОМСГОХ, НӨХӨН ТАРИЛТ ХИЙХ, ОЙР ОРЧМЫН ХОГИЙГ ЦЭВЭРЛЭХ ЗЭРЭГ АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ. Мод ТАРИХ чухал ч тарьсан модоо арчилж УРГУУЛАХ нь хамгийн чухал #Хүнбүрбайгальхамгаалагч  

МОНГОЛ УЛС 26 ДАХЬ ЖИЛДЭЭ СУВИЛАГЧДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Монгол улс 26 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр аймаг орон нутгийнхаа эрүүл мэндийн салбарт олон жил эзэмшсэн мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж буй сувилагч нарыг салбарын болон орон нутгийн шагналаар шагнан урамшууллаа. Сувилагчдын баярын хурлын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г. Мөнхзаяа баяр хүргэж, амжилт хүсэв.

“ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА”-2023 ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Хариуцлагатай уул уурхай, орон нутгийн хамтын ажиллагаа”-2023 уулзалт арга хэмжээ Баруун-Урт хотноо боллоо. Тус уулзалтад аймаг, орон нутгийн удирдлага, уул уурхайн чиглэлээ үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй 20 гаруй нэгжийн төлөөлөл, Эрдэнэцагаан, Мөнххаан, Уулбаян, Асгат, Эрдэнэцагаан, Сүхбаатар зэрэг сумдын удирдлага болон төрийн болон төрийн бус байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцлоо. Анхаарах асуудал, шийдвэрлэх арга зам, […]

АЙМГИЙН МАЛЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨНД 100 ГАРУЙ ХҮН ОРОЛЦЛОО

2023 оны 04 сарын 18-ний өдөр Баруун-Урт суманд Малын эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөгөөн, семинар амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг,МЭГ, 13 сумын мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн нийт 110 орчим алба хаагчид оролцлоо. Зөвлөгөөнөөр Мал эмнэлэгийн салбарын бодлого чиглэл, өнөөгийн байдал, цаг үеийн тулгамдаж буй асуудал, цаашид […]

МАЛЧДЫН БҮСЧИЛСЭН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулсан нь” малчдын бүсчилсэн хэлэлцүүлгийг  Сүхбаатар суманд зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга М.Идэрбат, УИХ-ын гишүүн Ц. Идэрбат төслийн багийн төлөөлөл болон Баруун-Урт, Сүхбаатар сумын малчдын төлөөлөл 100 гаруй хүн оролцож байна. Малчид бэлчээрийн доройтол, үлийн цагаан […]

УЛСЫН “ШИЛДЭГ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” БОЛЖЭЭ

Мөнххаан сумын Байгаль хамгаалагч З.Гэрэлчимэг Улсын шилдэг байгаль хамгаалагч болжээ. Ингэснээр Сүхбаатар аймгаас анхны, улсын шилдэг байгаль хамгаалагч шалгарч байна. Тэрбээр байгаль орчноо хайрлан хамгаалах, урьдчилан сэргийлэх, хүүхэд багачуудыг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдээ зөв мэдээ мэдээллээр хангах ажилдаа идэвх зүтгэл, санаачлагатай ажилладаг, аймгийн хэмжээнд байгаа цөөхөн эмэгтэй байгаль хамгаалагчдын нэг юм.