САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ХИЙВ

Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд 13 сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, хувийн хэвшлийн эмнэлгийн удирдлага болон сумдын Засаг дарга нар оролцлоо. 2022 оны ажлаа дүгнэж, 2023 онд хэрэгжүүлэх ажлаа хэлэлцсэн байна.  

МӨНХХААН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛГҮЙ ИРГЭДИЙГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА

ЭРҮҮЛ СҮХБААТАРЧУУД ТӨСӨЛ-ийн хүрээнд Мөнххаан суманд эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна. Үзлэг шинжилгээг Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс санхүүжүүлж Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулж байна. Үзлэгээр: 1. Насны онцлогоос харгалзан 7 эрсдэлт хүчин зүйлсийг тодруулах, 2. Лабораторийн шинжилгээ: […]

МӨНХХААН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН АЖИЛ 90 ГАРУЙ ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Мөнххаан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 17 ортой эрүүл мэндийн төвийн барилга баригдаж байна. Барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа тус суманд ажиллах үеэрээ барилгын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудад ажлаа шуурхай хийж дуусгах чиглэл өгөв.

“ХҮҮХДИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ АРГА ЗҮЙ ОЛГОХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн ИТХ-ын 02 дугаар тогтоолоор 2023 оныг “Хүүхдийн хөгжил хамгаалал”-ыг дэмжих жил болгон зарласан. Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт болон дэмжих жилийн төлөвлөгөөт ажлын хүрээнд тус сургалтыг зохион байгуулав. Сургалтад Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид, Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ, аж ахуй нэгжийн төлөөлөл, сумдын удирдлага, соёлын төвийн мэргэжилтнүүд зэрэг […]

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XVl ХУРАЛДААНААР 9 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Ээлжит XVl хуралдаанаар: 1.Аймгийн бэлгэ тэмдэг, далбааг өөрчлөх ажлыг зохион байгуулах тухай 2.Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 3.Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төлөөллийг хэрэгжүүлэх журамд өөрчлөлт оруулах тухай 4.Дөрвөлж ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны зардал, дарга, гишүүдэд олгох цалин, урамшууллын хэмжээг тогтоох тухай 5.Сүхбаатар аймгийн газар зохион байгуулалтын […]

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ АГЕНТЛАГ, БАЙГУУЛАГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн хэлний бодлогын зөвлөл 2021 онд байгуулагдсан 11 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 2025 оноос төрийн албан хэргийг крилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа хэрэглээний орчин бүрдүүлж бэлтгэл хангах зорилгоор зөвлөлийн гишүүд Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг албадуудад дээр очиж ажиллаа. Салбар зөвлөлийн гишүүд төрийн […]

ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

4 дүгээр сарын 2-нд Сүхбаатар аймгийн нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна. Иймд: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, […]

“БУУРЧ ЦОМ”-2023 ТЭМЦЭЭНД 150 ГАРУЙ ТОГООЧ, ЗӨӨГЧ ОРОЛЦЛОО

“Зүүн болон говийн бүсийн Аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан” “Буурч цом”-2023 тэмцээн Баруун-Урт хотноо эхэллээ. Тус уралдаанд Сүхбаатар, Хэнтий Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь зэрэг 7 аймгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуучлал, амралт сувиллын газрын нийт 150 гаруй тогооч зөөгч, төрийн болон төрийн бус байгууллагын 50 гаруй , нийт 200 хүн оролцож байна. […]

ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг олон улсын эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг. Тус өдрийг угтан аймгийн Эрүүл мэндийн газраас баярын арга хэмжээ зохион байгуулж байна. Аймгийн Засаг дарга М.Идэрбат уг арга хэмжээг нээж үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, Эрүүл мэндийн газрын дарга М.Дэлхийцэцэг, Нэгдсэн эмнэлгийн […]