САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ТАТВАРЫН ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛ ХЭЛЭЛЦЛЭЭ

Үндэсний Татварын алба 2025 оныг “Зөвлөн туслах Татварын алба” болох зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан Сүбаатар аймгийн татварын газрын албан хаагчдын ур чадвар, мэдлэг мэргэжлийн түвшинийг дээшлүүлэх 2024 оны ажлаа дүгнэх, 2025 оны зорилтоо тодорхойлох Татварын улсын байцаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг 2025 оны 04 дүгээр сарын 09-10 ний өдрүүдэд Баруун Урт суманд зохион байгуулагдаж байна.

“СҮХБААТАР АЙМГИЙН ХӨТӨЧ” НОМ ШИНЭЧЛЭГДЭН ГАРЛАА

Сүхбаатар аймгийн Соёл, урлаг аялал жуулчлал, залуучуудын газрын Соёл, урлагийн хэлтсийн дарга П.Ариунболд энэхүү номыг 9 жилийн өмнө анх хэвлүүлж байсан бол өнөөдөр мэдээллээ шинэчлэн баяжуулж дахин хэвлэн гаргалаа. Сүхбаатар аймагтай танилцахаар ирсэн хүн бүрийн гарын авлага болохуйц мэдээллээр дүүрэн ном ийнхүү нээлтээ хийлээ.                       […]

ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬД СҮХБААТАР АЙМАГ 87,7 ХУВЬТАЙ ҮНЭЛЭГДЛЭЭ

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд Сүхбаатар аймаг 87,7 хувьтай үнэлэгдлээ. Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд, сумдын онцгой комиссын гишүүдийг танхимын дадлага сургалтад хамрууллаа. Сургалтын хүрээнд аймгийн онцгой комиссын гишүүдийг “Яаралтай цуглар” дохио өгч, аранзны үзлэгийг хийж, бэлтгэл дутуу хангасан зарим албан хаагчдад зөрчил арилгах чиглэлийг өгч байлаа. Танхимын дадлага […]

Албан тушаалын шилжин ажиллах зар

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна. Тавигдах […]

СҮХБААТАР АЙМАГ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН НОМЫН САНТАЙ БОЛЛОО

Сүхбаатар аймгийн бүх ахлах ангийн сурагчдад ЭЕШ-даа бэлтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь тус болох зорилгоор хүүхэд залуучуудын номын сантай боллоо. Энэхүү номын санг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Г. Мөнхболд аймаг орон нутгийнхаа хүүхдүүдийн оюуны боловсролд нь зориулж хөрөнгө оруулалт хийжээ. Түүний хувьд 2017 оноос хойш багш нарыг чадавхжуулах “Амжилт – 800” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. […]

ОЛОН УЛСЫН ЛОГИК ПАЗЗЛЫН УРАЛДААНД 1322 ОРОЛЦОГЧ ОЮУН УХААНАА СОРИЛОО

Сүхбаатар аймгийн Засаг дарга М. Идэрбатын ивээл дор зохион байгуулагдсан Олон Улсын Логик паззл уралдаан 11 төрлөөр 1322 оролцогч оюун ухаанаа сорьж өрсөлдлөө. Тус уралдаанд цэцэрлэгийн насны ангилалд 324, 1-5-р ангид 422, дунд болон 11 -р анги хүртэлх ангилалд 502 хүүхэд оролцжээ. Багийн дүнгээр Баруун-Урт сумын 3-р сургууль тэргүүллээ. Цэцэрлэгийн насны ангилалд Дарьганга сумын цэцэрлэг […]

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буйд хяналт тавина.  Хүний нөөцийн зохицуулалтын хэрэгжилттэй танилцан хяналт шалгалт хийх, албан хаагчдад төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлэл, сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн […]

ХУРДАН КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран “Технологийн хөгжлийг хурдасгана” уриан дор Хурдан клубын үйл ажиллагааг эхлүүлж байна.  Тус клубын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Идэрбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын НБХ-ийн дарга Т.Хурцбаяр нар оролцож клубын үйл ажиллагаанд амжилт хүслээ.  Тус клуб нь Ахмадууд болон Ерөнхий боловсролын сургуулийн ахлах […]

ЧӨЛӨӨТ БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 33 БАГИЙН 600 ОРЧИМ ТАМИРЧИН ОРОЛЦЛОО

Аймгийн Засаг даргын Ивээл дор, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын 4 удаагийн аварга, МУ-н гавьяат тамирчин Э.Ням-очирын нэрэмжит U15 насны Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Баруун-Урт хотноо 2025 оны 03 дугаар сарын 15,16-ний өдрүүдэд боллоо.  Тус тэмцээнд 33 багийн 600 орчим тамирчин өрсөлдөж шилдэгүүдээ шалгарууллаа. Шилдэг […]

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ ДАСАН ЗОХИЦОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАХ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ САЛБАР ФОРУМ

БАРУУН-УРТ ХОТНОО БОЛЛОО тус форумд Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгийн төлөөлөл оролцлоо.  Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвтэй хамтран “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлтийн […]