САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ХАЛЗАН ШИНЭ ТАЛБАЙД ТҮҮХЭН ОЙГОО ТЭМДЭГЛЭНЭ

Аймгийн Засаг дарга М. Идэрбат Халзан суманд ажиллалаа. Орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцаж байна. Мөн сум үүсгэн байгуулагдсаны түүхт ойн бэлтгэл ажилтай танилцаж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж үүрэг чиглэл өгч байна.  Халзан сумын баяр наадмын талбайн бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байна. 800 хүний суудалтай баяр наадмын талбай орон нутгийн […]

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДОНОРУУДДАА ХҮНДТЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Жил бүрийн 06 дугаар сарын 14-ний өдөр “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил энэхүү өдрийг “Цусаа өгч, Итгэл түгээе: Хамтдаа амьдрал бэлэглэе︕ уриан дор тэмдэглэж байна.  Аймгийн ЗДТГ нь: Сайн дурын донорын үйлсийн үнэ цэнийг олон нийтэд таниулж, донорын эгнээг нэмэгдүүлэх, тогтмол хандивлахыг алдаршуулах зорилгоор Аймгийн засаг даргын тамгын газрын […]

ГАНГА НУУР ОРЧМИД НОГООН БАЙГУУЛАМЖ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

Дарьганга сумын Ганга нуурын орчимд АДАПТ төсөл, аймгийн ЗДТГ-тай хамтран 30 га талбайд усалгааны систем байршуулж, 5151 м хашаа татаж, 24,000 бургас, хайлаас модыг тарьсан ба тус ажлыг Гранд форест ХХК гүйцэтгэж байна.                        

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VIII НААДМААС СҮХБААТАР АЙМАГ НИЙТ 12 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Хүүхдийн зуны VIII наадам 2025 оны 05 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 06-ны өдрүүд Улаанбаатар хотод зохион байгуулагдав. Тус наадамд 21 аймаг 9 дүүргийн 6000 гаруй өсвөрийн шилдэг тамирчид, спортын 31 төрөлд өрсөлдөлөө. Энэхүү наадамд Сүхбаатар аймгаас спортын 17 төрөлд 97 тамирчин, 15 дасгалжуулагч оролцож, алтан медаль 4, мөнгөн медаль 4, хүрэл медаль 4, […]

СҮХБААТАР АЙМГИЙН АЛТАН АРВАЙ БАГ УАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Сүхбаатар аймгийн Д. Билгүүн ахлагчтай “Алтан арвай баг” Үндэсний шагайн харвааны 35 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгаа төлөөлөн амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн байна. 

МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ХОРШОО ТОДОРЛОО

“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр”-ийн хүрээнд 21 аймгийн үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, салбарын шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээ Улаанбаатар хотод 06 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд орон нутгийн үйлдвэр эрхлэгчдийг төлөөлж дараах үйлдвэр эрхлэгчид оролцож байна. Үүнд: – “Миний өөшгөө” ХХК-ийн Дарьганга хийцтэй цай – “Чулуун дарь” ХХК-ийн Баян шарга арьсан […]

СҮХБААТАР АЙМГИЙН ТҮМЭНЦОГТ СУМЫН ХЭРЛЭН ГОЛ ДАГУУ 20 ГА ГАЗАР БУРГАС ХАЙЛААС ТАРЬЖЭЭ

Түмэнцогт сумын Хэрлэн голын дагуу АДАПТ төсөл, аймгийн ЗДТГ-тай хамтран 20 га талбайд 7 хэсэгт 5679 м хашаа татаж, 16,000 бургас, хайлаас модыг тарьсан ба тус ажлыг “Алтансолин” ХХК гүйцэтгэж байна.

“АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ”-ИЙН НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Энэ онд зохион байгуулагдах төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийх улсын үзлэгийн бэлтгэлийг хангуулах, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны эмх цэгц, зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг Төрийн архиваас архив, албан хэрэг хөтлөлтийн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг “МонСэгү” сургалтын байгууллагатай хамтран зохион байгууллаа.  Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын […]

ЗҮҮН БҮСИЙН ГАЛ УНТРААХ ТЕХНИК СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БАЯР НААДМЫН ТАЛБАЙД БОЛЛОО

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо Гал унтраах техник спортын Зүүн бүсийн “Шонхор клуб”-ын 2025 оны аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М. Идэрбат оролцож мэндчилгээ дэвшүүлж, баг тамирчдад амжилт хүслээ.  Тэмцээнд Зүүн бүсийн Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын байгууллагын 40 гаруй тамирчид довтолгооны шатны, 4х100 метрийн буухиа […]

ХҮҮХЭД-ХАЙР-ИРЭЭДҮЙ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЦАГ АГААРЫН БАЙДЛААС ШАЛТГААЛЖ ХОЙШИЛСОН Ч ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО

Нээлтийн арга хэмжээг Жаахан шарга театрын уран бүтээлчид Хөшөө амилах цагаар нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Аймгийн Засаг дарга М.Идэрбат баяр наадмын талбай даа нээлтээ үзэхээр хуран цугласан хүүхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ удаагийн арга хэмжээнд том хүмүүсийг түлхүү оролцуулж хүүхдүүдээ баярын өдөр нь баярлуулахыг илүү зорьж буй гэдгийг онцолж байв. Сүхбаатар аймагт баригдсан […]