САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

Ундны усны цэвэршүүлэх байгууламж хэвийн ажиллаж эхэллээ

Азийн хөгжлийн банкны санхүүжилт 500 гаруй сая төгрөгөөр Баруун-Урт сумын ундны ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, өнөөдөр нээлтээ хийлээ. Уг төхөөрөмж ундны усыг 100 хувь цэвэршүүлж байгаагаараа онцлогтой. Баруун-Урт сумын иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан ус хэрэглэж эхэллээ. Ундны устай холбоотой иргэдийн тулгамдаж буй асуудал ийнхүү бүрэн шийдвэрлэгдэж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”- ын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган амжилттай үргэлжилж байна. Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат “Бүсийн хөгжил – Хамтын ажиллагаа” сэдвээр Зүүн бүс нутгийг төлөөлөн илтгэл танилцуулав.

Эдийн засгийн боломж эрэлхийлж байгаа хүн бүрд Сүхбаатар аймаг нээлттэй. Тус аймагт зочилж, өөрийн нүдээрээ тал бүрийн боломж, нөхцөл байдалтай танилцахыг, орон нутагтаа ирж суурьшин амьдрахыг урьж байна.