САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ

2023.06.05 УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж сумд болон аймгийн баяр наадмын тов гарсаныг танилцуулав. Цэвэрлэх байгууламжийн ажил бүрэн дуусч ашиглалтад ороход бэлэн болсон. Ингэснээр Баруун-Урт сум хоёр хэсгээс бохир үнэртдэг асуудал шийдэгдэж байгаа талаар тодотгов. Мөн Мөнххаан сумын ЭМТ-ийн барилгын ажил дуусч ажил хүлээлцэхэд бэлэн болсон байна.

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ

2023.06.05  “НАРХАН” хүүхдийн сувиллын цэцэрлэг 6 дугаар сарын 02-ний өдрөөс эхэлж Хайлааст үүдэн гэдэг газарт гарсан байна. 3 ээлжээр 152 хүүхэд хамруулахаар төлөвлөж сувилал ажиллаж эхэлжээ.

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ

2023.06.05  Онцгой байдлын газөр өнгөрөгч долоо хоногийн хувьд гал түймрийн дуудлагагүй тайван байсныг тодотгов. Монгол Улсын хэмжээнд газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх “Стратегийн команд штабын дадлага, сургууль”-ийг энэ сарын 7-9-ний хооронд зохион байгуулахтай холбогдуулан аж ахуй нэгж байгууллагуудыг бэлтгэл хангаж, хамтран ажиллахыг уриалав.

ЗӨВ МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР ТОДРУУЛГА…

Улсын Их хурлын гишүүд болон аймгийн Засаг даргын хамтарсан баг энэ сарын 23-28ны өдрүүдэд сумдад ажиллаа. Аймгийн Засаг дарга М.Идэрбат сумдад ажилласан талаараа танилцууллаа

Аймгийн Засаг дарга болон УИХ-ын гишүүдийн санаачилгаар Сүхбаатар аймгийн 1000 гаруй иргэний харааг шалгах, харааны шил тааруулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. БНСУ-ын “Yujin optical” төвтэй хамтарсан энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагаанд БНСУ-аас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирж, сүхбаатарчуудад хараа зүйн үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгч байна.