
Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсний дагуу хугацаат цэргийн албан хаагчдын 2022 оны 2-р ээлжийн цэрэг татлага энэ сарын 15,16-ний өдрүүдэд Баруун-Урт хотод явагдлаа. Энэ жилийн цэрэг татлага Зэвсэгт хүчин болон хилийн цэргээс татаж байгаагаараа онцлогтой. Сүхбаатар аймгийн хувьд цэрэг татлага өгөгдсөн тооны дагуу цэрэг таталгыг амжилттай зохион байгуулжээ. Тус аймгийн хувьд хилийн цэргийн 0132-р анги, Зэвсэгт хүчний 327-р анги Сүхбаатар аймгийн барилга инженерийн тусгай баталион 338-р ангиудад тус тус хуваарилсан байна.