САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

 ITM-2022 MONGOLIA ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

ITM-2022 MONGOLIA олон улсын үзэсгэлэн “Шинэ сэргэлт-Аялал жуулчлал” уриан доор Улаанбаатар хотын “Мишээл экспо” төвд 2022 оны 10-р сарын 28, 29, 30-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгчид буюу Баруун-Урт сумаас “Чамбай” брэнд, “Чулуун дарь овоо” ХХК, “Мөнхсайн үүд” ХХК, “Дарьганга катеринг” ХХК, “Дөш” брэнд, Улаанбаатар хотоос Агтана хүрээт төсөл, Дарьганга сумаас Зураач Б.Энхмаа, Мөнххаан сумаас “Аринги” брэнд болон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Байгаль орчин аялал жуулчлалын газар”, “Тал нутгийн өнгө” аялал жуулчлалын холбоо хамтран аймаг орон нутгийн өнгө төрх, соёлыг илэрхийлсэн гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр оролцож аймаг орон нутгаа сурталчиллаа.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ