Солонгос улсад зохион байгуулагдсан KUACE-2025 мэргэжлийн болон сонирхогчдын олон улсын бүжгийн уралдаанд Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын бүжигчид, Дуу, Бүжгийн “Нарны хүүхдүүд клуб”- ын багш, сурагчид амжилттай оролцож 4 алт, 5 мөнгөн медаль хүртжээ.
Мэргэжлийн төрөлд : Жаахан шарга театрын бүжигчин Л.Ган-Эрдэнэ, Б.Сайхантуяа, Б. Чулуунчимэг, Ц.Энхмаа нар дэд байр
Сонирхогчдын төрөлд : Нарны хүүхдүүд бүжгийн клубын хамтлаг бүжиг Тэргүүн байр,
гоцлол төрөлд бага нас М.Мөнхжин Тэргүүн байр
В.Мишээл TOP prizer төрөлд Тэргүүн байр
дунд нас Ү.Чинбаяр Тэргүүн байр
Ө.Бадамдорж дэд байр тус тус эзэлжээ.
Олон улсад, улс, аймгийнхаа нэрийг өндөрт өргөсөн Жаахан шарга театрын бүжигчид, Дуу, Бүжгийн “Нарны хүүхдүүд клуб”- ын багш, сурагчидад халуун баяр хүргэе.