
Тус клубын тамирчид 2022 онд зургаан удаагийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд орж, 2 мөнгө медаль, 4 удаа тусгай байранд шалгарчээ. Энэ нь Сүхбаатар аймгийн түүхэнд байгаагүй амжилт юм гэдгийг дасгалжуулагч багш Д.Тасхүү онцлов. Аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт гаргаж байгаа баг тамирчдад аймгийн удирдлага баяр хүргэж спортын өндөр амжилт хүслээ. Аймгийн зүгээс нэг удаагийн улсын аваргад явах тэмцээний зардлыг хариуцаж дэмжлэг үзүүлэхээр болсон юм.
