САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

U16 НАСНЫ ХОККЕЙН ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 90 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол улсын шайбтай хоккейн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах U16 тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо “SB arena”мөсөн талбайд эхэллээ. Сүхбаатар аймагт анх удаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 6 багийн 90 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Идэрбат оролцож хэлсэн үгэндээ :
Орон нутагт багийн болон бусад спортыг хөгжүүлэхэд нөхцөл боломжоор нь хангаж стандартын спортын талбайг барьж ашиглалтад оруулж байна. Үүний үр дүнд улс бүсийн чанартай тэмцээн уралдааныг орон нутагтаа зохион байгуулж, тамирчид туршлага судалж, солилцож байна. Хоккейн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймагт анх удаа болж байгаа нь онцлогтой. Хүүхэд багачууд хоккейн спортыг үзэж сонирхох, хичээллэхэд тэмцээн хувь нэмрээ оруулж байна гэдгийг тодогож байлаа.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ