СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ “СҮҮ УУХ ЖИШИГ ЦЭГ”ИЙГ БАЙГУУЛЖ , ГАЛ ТОГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА

НҮБ-ийн Хүүхдийн сангаас сургуулийн сүү хөтөлбөрийг дэмжиж 80,0 сая төгрөгийн гал тогооны тоног төхөөрөмж гардууллаа.Бага насны хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгтээ сүү уух үйл ажиллагаатай танилцлаа. “Өдөр бүр сүү” хөтөлбөрийг дэмжиж Орон нутаг сүүний үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагаатай ажилуулахын тулд 2026 оны төсөвт 300,000 сая төгрөгийг батлуулсан байна.
“ХҮҮХДИЙН СҮҮНИЙ КАФЕ” БАЙГУУЛАГДЛАА

Нялх, бага насны хүүхдийн хоол тэжээлийн дутлаас сэргийлэх, өсөлт хөгжлийг дэмжих зорилгоор Өрхийн эрүүл мэнд төвийн хяналтад буй уураг илчлэгийн дуталтай, 6-23 сартай хүүхдүүдэд сүүн сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангах Хүүхдийн сүүний кафе байгуулагдлаа. Сүүний кафег НҮБ-ын ХХААБ болон НҮБ-ийн Хүүхдийн сангаас зориулалтын тоног төхөөрөмжөөр хангаж, хүний нөөцийг сургаж бэлтгэсэн. Хүүхдийн сүүний кафе нь Эрүүл мэндийн […]
2025 ОНЫ СПОРТЫН САЛБАРЫН ШИЛГҮҮД ТОДОРЛОО

Аймгийн БТСГ 2025 оныхоо шилдэгүүдээ шалгаруулж шагнал гардууллаа. 2025 оны Шилдэг эрэгтэй тамирчинаар : Баруун урт сумын 3-р сургуулийн 6а ангийн сурагч Гансүхийн Азбилэг, шилдэг эмэгтэй тамирчинаар : Одсүрэнгийн Живаамэдмаань, Шилдэг баг тамирчидаар Аэробикийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид, Шилдэг шүүгчээр : Ж.Ганбаяр,Шилдэг дасгалжуулагчаар : Бат-эрдэнийн Даваажаргал, Шилдэг спортын холбоо клубээр : Аймгийн чөлөөт бөхийн холбоо, […]
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ АМЛАЛТ -Д ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Куасси Комлан , НҮБ-ийн ХХААБ-ийн мэргэжилтэн, зөвлөх баг хамт олон Сүхбаатар аймагт ажиллаж байна. 2021 оноос эхлэн Хүүхдийн сантай хамтран ажиллаж Эрүүл мэнд, боловсрол, Ус ариун цэвэр эрүүл ахуйн ба уур амьсгалын өөрчлөлт хөтөлбөрийн хүрээнд томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Орон нутгийн зүгээс хүүхдийн эрхийг бүхий л салбарт хангаж, ирэх […]
“ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ’”-ЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу өнөөдөр болж, нийт 11 албан хаагч тангараг өргөлөө. . Тус арга хэмжээнд Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь Салбар зөвлөлийн дарга, П.Мөнхжаргал, Төрийн албаны зөвлөлийн гишүүд болон хэлтсийн дарга нар оролцож, тангараг өргөсөн нийт албан хаагчдад баяр […]
“ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Сүхбаатар аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас “Оны онцлох хүүхэд” шалгаруулах арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. 2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан “Оны онцлох хүүхэд”-ийг шалгарууллаа. Энэ жил дараах […]
СУДАР ЭГШИГЛЭН ТӨСӨЛ ШИЛДЭГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Сүхбаатар аймгийн төдийгүй номонд хайртай, ном шимтэн уншдаг хүн бүхнийг хүсэн хүлээдэг Судар эгшиглэн төсөл 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж шилдэг уншигчдаа шалгаруулж шагналыг нь гардуулж өглөө. Судар эгшиглэн – 2025 төсөл 10 гаруй сарын хугацаанд үргэлжилсэн төсөлд оролцогчид, уншигчид оюунаараа, чадвараараа, уран сайхан бичгээрээ уралдлаа. Бусад 21 аймаг, сум, монгол орон даяар ном уншихын […]
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯСГАЛАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ИХ-ын гишүүн Ж.Баясгалан орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг судалж, бодлогын шийдэлд тусгах зорилгоор 21 аймгийг хамарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Сүхбаатар аймагт ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад аймгийн Засаг дарга М.Идэрбат болон холбогдох албаны төлөөлөл оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгарч буй […]
АЙМГИЙН 2026 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VIII Хуралдаанаар 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг 84,1 хувийн саналаар, 2026 оны төсвийн төслийг 92,5 хувийн саналаар тус тус баталлаа. Аймгийн 2026 оны төсөв 42 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр батлагдлаа.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЛОО

НҮБ 1981 оноос эхлэн жил бүрийн 12-р сарын 3-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” гэж тэмдэглэдэг. Энэхүү өдрийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суурь эрхийг хамгаалж, нийгмийн амьдралд тэгш оролцоог хангах явдал юм. 2025 оны уриа: “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэгш оролцоог хангасан нийгмийг цогцлоох замаар нийгмийн дэвшлийг ахиулах нь’’ Эрхийг өдрийг тохиолдуулан “ТЭГШ БОЛОМЖИЙГ […]
